Энэтхэг улсын элэгний шилдэг эмч үнэ төлбөргүй үзлэг хийнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 04

Ирэх энэ сарын 8-11ны өдрүүдэд Энэтхэг улсын Элэг Шилжүүлэх Мэс заслын эмч профессор Намиш Мехта манай улсад ирнэ. Тус эмнэлэгт сүүлийн 2 жилийн хугацаанд хамгийн олон Монголчууд элэг шилжүүлэх мэс засалд амжилттай орсон байна. Тус эмнэлэг нь Энэтхэгт хамгийн анх элэг шилжүүлэх мэс заслыг хийсэн, элэг шилжүүлэх мэс заслын үндсэн төв бөгөөд амжилт үр дүнгээр улсдаа тэргүүлдэг. Ерөнхий сайд асан Жавхарлал Неругийн санаачлагаар нийгэмд үүлчлэх зорилготой байгуулагдсан ашгийн бус эмнэлэг учир аливаа зуучлагч байгууллагын хөлс нэмэгдээгүй, үндсэн өртгөөр үйлчилдэгт оршино. Тухайлбал Солонгос, Сингапурт 150-300 мянган ам доллар, Энэтхэгийн бусад хувийн эмнэлгүүдэд 40-70 мянган доллар байдаг бол тус эмнэлэг 34 мянган ам доллараар үйлчилдэг.

Энэтхэгт өнөөдрийн байдлаар элэг шилжүүлэх мэс засал хийж буй 4 хувийн эмнэлэг байдаг нь тус эмнэлгээс салбарласан байдаг. Намиш Мехта эмч Английн Бирмингхамын их сургууль, Хатан хаан Элизабетийн их сургуулиудыг дүүргэсэн Европын Холбооны ассосиат Профессор цолтой улсдаа ур чадвараар тэргүүлдэг төдийгүй, Ази Европод танигдсан эмч юм. Тэрээр нийт 1000 орчим насанд хүрэгч, 80 гаруй хүүхдэд, 70 гаруй элэг бөөр хавсарсан шилжүүлэн суулгалт хийсэн эмч юм байна. Намиш Мехта эмч монголд жилд хоёр удаа ирж хүмүүстэйгээ уулзахын зэрэгцээ элэгний хатуурал, хавдартай өвчтөнүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийж зөвлөгөө өгдөг аж. 9 сарын 6,7,8-нд бүртгэх юм байна.

 

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 99098250 утсаар лавлаарай.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(60.206.145.30) 2025 оны 03 сарын 13

bi burhan shutehgui taniig shutne.

1  |  0
Amjilt huseye(50.158.149.22) 2025 оны 03 сарын 13

Buyantai emch bn da.Humuus min uzuuleed sain zuvulguu avaarai.Eleg eriin uvchin shuu.

1  |  0
Top