Өнгөрсөн шөнө орон нутгийн замд зам тээврийн ноцтой осол гарч, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа С.Цэндсүрэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахмад Ч.Ганхүү, онцгой байдлын ахмад Ж.Эрдэнэбаяр, нягтлан бодогч, онцгой байдлын ахмад Б.Намжилмаа нар газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Эмгэнэл
Автомашины ослын улмаас харамсалтайгаар амь насаа алдаж Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд хүнд гарз тохиолдсонд гүнээ эмгэнэн гашуудаж байна.
Амь эрсэдсэн албан хаагч та бүхний минь Монгол Улсын гамшгаас хамгаалах үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмэр, Улс эх орондоо зориулсан ажил үйлс тань Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүн бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.
Талийгаачдын гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олонд Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүн гүн эмгэнэл илэрхийлж байна.
Монгол Улсын Шадар сайд,
Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд,
Улсын Онцгой комиссын ажлын алба,
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн

Сэтгэгдэл ( 13 )
албан үүрэгээ гүйцэтгэж явсан мэрэгжил нэг нөхөдөө маш их харамсаж байна Эмгэнэл илэрхийлж байна ХӨ. аймаг мөрөн
Uneheer haramsaltai yum.
маш их харамсалтай байна
ммммммм
gun emgenel ilerkhiilii yamar ih haramsaltai ui gashuu boloh ni ene ve.Amgalan taivan noirstsgoodoo
Ажлаа хийж яваад харамсалтай юм болжээ. Ийм олуулаа үнэхээр харамсалтай юмаа. Гүн эмгэнэл илэрхийлье ум маани бад ми хум
um maani badmihum.dendyy hariuclagagyi,zoloocz nariin byryy ui,hajran hymyys
Ямар үүрэг даалгавар аваад юу хийнэ дээ гэж төлөвлөж явсан бол гэж бодохоос өрөвдмөөр юмаа. Яасан хэцүү юм бэ. Нэг нь архи гудраад жолоо бариад хүмүүсийг алж байдаг, Нөгөө дүүл нь үүрэг даалгавар аваад, ажлаа хийж яваад хохирч байдаг.
Um ma ni bad mi hum gun emegnel ilerhiile nutgiin mini saihan busgui baisan yum daa ajil uils buh l malaaraa
Ум амгалан нойрсдоо
Ум мани бадми хум
Ум маани бадми хум, харамсалтай юм аа, албан үүрэгээ гүйцэтгэж яваад
Gun emgenel ilerhiiley. Um maani bad me hum.