ЦЕГ-ын шинэ дарга анхны тушаалаараа хурандаа нарыг шалгах үүрэг өгчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 01

Хууль зүйн яаманд ашиг сонирхол, албан тушаалын зөрчил өмнөх сайдын үед ч хаа нэг сонсогддог байсан бол одоо илүү ил тод болсон. Үүний жишээ бол хуулийн шинэтгэлийн хүрээнд бий болсон гэх зарим нэг сөргөлдөөнүүд.

Үр дүн нь хатуухан сануулга, халаа сэлгээ, дуулиан шуугиан байлаа. Өнгөрсөн долоо хоногт

ЦЕГ-ын даргаар томилогдсон тэргүүн комиссар С.Баатаржавын эхний тушаал олны анхаарлыг илтэд татав. Тэрбээр Засгийн газрын хуралдаанаар томилогдож, баасан гаригт тэргүүн комиссар цол авсан даруйдаа ажилдаа шуурхайлан орж  ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрыг хуралдуулсан байна.

Хамгийн хачирхалтай нь салбарын сайдынхаа нэр хүндэд нь халдаад зогсохгүй суудлаас нь буулгахыг  зорьж зарим нэг явуулгыг явуулсан гэх хурандаа нарыг шалгахаар болсон мэдээлэл чих дэлсэж хэвлэлээр цацагдлаа. Энэ үүргийг ЦЕГ-ын  Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын өгсөн байна. Тодруулбал шалгагдахаар нэр заагаад буй хүмүүсийн дунд  Эрүүгийн цагдаагийн газрын дарга Н.Ууганбаяр, дэд дарга Н.Ариунболд, УМБГ-ын дарга Ц.Батсүх, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Н.Аадарсүх нарыг байх өндөр магадлалтай тухай ч мэдээлэл байгаа аж.

Уншигч та санаж байгаа бол “нялх амраг” хэмээх цол зүүлгэж хар тамхины хэргээр ял сонссон 19 настай  Г.С-ын өмгөөлөгч Г.Батбаяртай хуйвалдаж Х.Тэмүүжинг гаж маягаар бэлгийн дур хүслээ хангадаг байсан зэрэг асуудлыг олон нийтэд дэлгэх захиалга өгсөн тухай Г.Батбаяр өмгөөлөгч сүүлд дэлгэсэн байдаг. Ямартай сайдыг суудлаас нь түлхэх шахаж Байнгын хороогоор хүртэл хэргийн нь хэлэлцүүлээд авсан.

Харин энэ тухай хэн ч баттай хариу өгөлгүй хэргийг шалгана хэмээн мэдээлж байсан юм. Харин дээрх төрийн өндөр албан тушаалтантай холбогдох хэргийн үнэнийг олохоор шалгалт явуулж эхэлсэн нь энэ юм.

Ямартай ч хэрэв хурандаа нар явуулга явуулсан нь тогтоогдвол үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх, цалингаасаа хасуулах зэрэг шийтгэлүүдийг хүртэх юм байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.114.194) 2025 оны 03 сарын 13

Цагдаагийн дарга Баатаржав Тэмүүжингийн дохио зангаар бус өргөсөн тангарагтаа үнэнч байж өөрийн толгойгоор ажил үүргээ гүйцэтгэх хэрэгтэй.Дээд даргын өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх ёстой бичигдээгүй хууль үйлчлээд байх юм. Өнөөгийн цаг үед дарга хийх ямар хэцүү болждээ.

1  |  0
Modun(202.179.11.30) 2025 оны 03 сарын 13

tsagdaagiin hurandaa nar buruutai ni togtoogdvol ajlaas ni halaad l ungurdug. hervee engiin hun hen negniig tagnasan ni ilervel dor hayahad tensen yumuu jil 6 sariin yal avna daa.alban tushaalaa urvuulan ashigladag ene muusain hurandaa nariig busdad ni surgamj bolohoor hatuu shiitgevel taarna.Hunii setgel sanaa ajil amidralaar ni uchnuun togloj toglochihood zugeer l ajlaasaa halagdaad unguruh yum bol busad ni ingej boldog yum baina,ahiuhan mungu yumuu aytaihan ajil sanal bolgovol halalagdsan ch yadag yum gej bodno biz dee.hervee shudarga shuuh gej baidag yum bol ajlaas ni halaad eruu uusgeh heregtei .Ter Bilegtiig ch bas shalgah heregtei.

1  |  0
Ц.Дорж(103.26.193.14) 2025 оны 03 сарын 13

Цагдаагийн хамгын унэ цэнтэй зуул бол туршлагтай ажилтан энэ хумуусийг яаж бэлтгэж авсан яаж ажилаж ирсэн цагдаа мэднэ бид хуулын омно тэгш эрхтэй л юм бол бугд адил байх естой уургээ гуйцэтгэж яваа дарга нарыг халах нь буруу хэн буруу уйлдэл хийнэ туунийг цагдаагийн туух тэр чигээр нь тусгана

1  |  0
zuv zuv(103.26.193.21) 2025 оны 03 сарын 13

Tsagdaagiin hurandaa nariig shalgah ni zuv zuv.

1  |  0
ashgvi (188.64.247.13) 2025 оны 03 сарын 13

òter sarangerleer toglood bgaa hurandaa geh amid jorlongiin chatsagiig nyalagdah tsag irjeee tur zasag gejbaimaar yum daa

1  |  0
zocin(83.25.161.202) 2025 оны 03 сарын 13

buzar argaar szydarga bys yildleeree gaihaltai hyn gytgegdeg ulsiig azilaas huuh heregtei,uin calin byyh be

1  |  0
Irgen(182.160.0.7) 2025 оны 03 сарын 13

Tand amjilt husie. shudarga gedegt chini naidaj bna

1  |  0
Top