Баар цэнгээний газраар үйлчлүүлэхдээ бичиг баримтаа авч явахыг анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 25

 

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буй энэ өдрүүдэд хөдөө орон нутгаас нийслэл хот руу ирэх оюутан залуусын хөл хөдөлгөөн нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор оюутан залуус уулзалдаж, архидан согтууран улмаар хэв журмын болон танхайрах төрлийн гэмт хэрэг үйлдэх магадлал өндөр болж, гарч буй хэрэг зөрчлийн тоо ч өсдөг байна.
 
Цагдаагийн байгууллагаас үүнтэй холбоотойгоор аж ахуй нэгж, баар, пабуудыг цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулах, насанд хүрсэн иргэдэд үйлчлэх журмыг баримталж ажиллахыг шаардах зорилгоор шалгалтыг явуулж эхэллээ.
Энэ ажлын хүрээнд цэнгээний газруудаар үйлчлүүлж буй иргэдийн иргэний үнэмлэхийг нь шалгаж байгаа бөгөөд үйлчлүүлэгч иргэд заавал иргэний үнэмлэхтэйгээ байх шаардлагыг тавьж байгаа юм.

Баар, паб зэрэг цэнгээний газруудаар үйлчлүүлж байгаа насанд хүрэгчид иргэний үнэмлэх болон өөрийгөө хэн гэдгийг гэрчлэх бичиг баримтгүй бол цагдаагийн байгууллага тухайн хүнийг 72 цаг хүртэл хугацаанд түр саатуулан, шалгаж тодруулах ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулах үүрэг хүлээжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top