Технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг Япон улсад Монголын 1000 инженер, технологийн мэргэжилтнийг бэлтгэхээр болсон билээ. Энэ жилээс 75 сая ам.долларын санхүүжилттэй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төслийн хүрээнд магистр, докторын сургалтаас гадна зэргийн бус сургалт, бэлтгэл сургалт, хосолсон сургалт гэсэн таван чиглэлээр нийт 1000 гаруй хүнийг Япон улсад сургах нөхцөл бүрдэж байгаа аж. Өнөөдрөөс Японд инженер технологийн мэргэжлээр тэтгэлэгтэй суралцуулах 1000 оюутныг ШУТИС-ийн 506 тоотод бүртгэж эхэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )