Амралтын өдрүүдэд долоон хүн золгүйгээр амиа алджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 25

Нийслэлийн Цагдаагийн газраас мэдээлснээр наймдугаар сарын 24-25-ны амралтын өдөр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1370 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 46 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 41 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Түүнчлэн нийслэлд золгүй байдлаар 7 хүн нас баржээ. Мөн булаах гэмт хэрэг 1, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 11, танхайрах гэмт хэрэг 5, зам тээврийн хэрэг 20, осол 10 гарчээ. Үүний улмаас 23 хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top