2014-2015 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэллээ. Хүүхдүүдийн бүртгэл энэ сарын 29-ний өдрийг хүртэл явагдана. Нийслэлийн хэмжээнд энэ жил 195 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бөгөөд Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар тус бүр нь 100 хүүхдийн багтаамжтай 17 цэцэрлэг ашиглалтад орж байна. Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхэд эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ шаардлагатай аж.
Нийслэлд төрийн өмчийн 178, төрийн бус өмчийн 250 цэцэрлэгт 75579 хүүхэд хамрагдаж байгаагийн 79 хувь нь (59261) төрийн өмчийн, 21 хувь нь (16318) төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдаж байна.
Сургуулийн өмнөх боловсролын 428 байгууллагын барилгын хүчин чадал нь нийслэлийн хүн амын өсөлтийн хурдыг гүйцэхгүй байгаагаас эцэг эх, иргэд, олон нийт болон цэцэрлэг улмаар боловсролын байгууллагын хооронд үл ойлголцол үүсгэж байгаа юм. Нийгмийн зайлшгүй эрэлт хэрэгцээнээс үүдэн цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтрүүлэн ажиллаж байгаа ч тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байна. Дээрх нөхцөл байдал нь цэцэрлэгт хүүхэд элсүүлэх, бүртгэл хийхэд хүндрэлтэй ажил болоод байгаа бөгөөд өнгөрсөн шөнө цэцэрлэгийн гадаа эхцэг эхчүүд дугаарлан хоножээ.

Сэтгэгдэл ( 2 )
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекц Бямба гариг бүр 12:30 цагт явагдах ба лекцэнд сууж бүтээгдэхүүнтэй илүү танилцах болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038
eooe alin bolgon ingehevdee humus mini ene zasag tor ni ahiuhan tsetserleg bariad ogchihod yu ni boldoggui um boloo