Хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан эмнэлэг нээгдэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 25

Ажиа гэгээний хандив, тусламжаар барьж буй цусны хорт хавдартай хүүхдийн эмнэлэг энэ сарын 28-нд нээлтээ хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан хэсэг залуус нэгдэн өчигдөр тус барилгын дараах их цэвэрлэгээг хийжээ. Ажиа гэгээнтэн өөрийн болон сүсэгтэн олон шавь нарын хандиваар энэхүү хүүхдийн эмнэлгийг бариулж буй бөгөөд нийт 75 ортой. Дотроо хавдрын, хүүхдийн эрчимт эмчилгээний, хагалгааны гэсэн гурван тасагтай байх юм. Уг эмнэлгийг тун удахгүй ашиглалтад оруулж, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгөх аж. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(50.13.18.58) 2025 оны 03 сарын 13

mongol ugsaanii ajaa gegeenten gej mongol hun ene erhem mongoliinhoo tuluu ene ajliig hiisen baidag.barilgiin zagvar mash goy baisan.odoo bol demjleg muugaas bolson uu!zagvar n oor bolson baina lee!endees mongolchuud bid uls orondoo yamarhuu setgelgui bolsoniig harj bolno.

1  |  0
Top