Нийслэлийн 375 жилийн ойг угтан “Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд Нийслэлийн соёл урлагийн газар, Вива сити хороолол, М-Си-Эс Проперти, Грийн катеринг компаниуд хамтран өнөөдөр, маргааш буюу наймдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд “UB Food Festival-2014” арга хэмжээг “Вива Сити” хороололд хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдах гэж байна.
Дэлхийн томоохон хотуудын иргэдийн хүсэн хүлээдэг фестивалиудын тоонд хоолны фестивалууд ордог ба гэр бүл, найз нөхөд, хамт олонд зориулагдсан, Улаанбаатар хотын шилдэг ресторан кафенууд, нарийн боов, шингэн хүнс үйлдвэрлэгчид, болон дистрибюторуудыг сурталчлах таниулах зорилготой юм.

Сэтгэгдэл ( 2 )
хахаха энэ оруулсан зураг чинь арай л дэнднээ.ийм нохойний зураг оруулчихаар тэгээд тэр хоолны фестивальд очих хүн гарах уу?хоолны фестиваль зохион байгуулж улсуудын эсрэг юм хийгээд байгаа юм биш үү?хүмүүсийн хийж байгаа ажлыг ингэж доромжилж болохгүй байх л даа.энд очиж орон орны хоол амтлаад үзчих хүсэлтэй хүмүүсийг ч гэсэн ингэж үргээж болохгүй л болвуу?
tanai ene chine yunii zuragtai hoolniii pestival gj oruulaad bgan be Nohoi bish uu ???