Анагаах ухааны сэтгүүлүүдийг индексжүүлнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 14

Шинжлэх ухаан технологийн ерөнхий хөгжлийн хурд улам нэмэгдэж буй өнөө үед хүний эрүүл мэднийг хамгаалан бэхжүүлэх, өвчин эмгэгийг оношлох, сэргүүлэх, эмчлэх, алдагдсан бүтэц үйл ажиллагааг нөхөн сэргээх арга ажиллагаа байнга шинэчлэгдэж байгаа юм. Эрүүл мэнд-анагаах ухааны технологийн дэвшил хурдацтай өөрчлөгдөж байгаатай холбогдуулан шинжлэх ухааны шинэ мэдээллийг цаг тутамд тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэхийг шаардаж байгаа бөгөөд үүнийг хангах гол хэрэгсэл нь цахим болон сонин сэтгүүлд байдаг.Энэхүү бүтэцийг хөгжүүлэх нь анагаах ухааны салбарт ажиллагсдын анхаарал татаж буй нэг асуудал билээ.
Ази номхон далайн орнуудын анагаах ухааны сэтгүүлүүдийн холбоо, Номхон далайн баруун бүсийн анагаах ухааны сэтгүүлүүдийг индексжүүлэх багууллагын хамтарсан олон улсыг хурал, сургалтыг  тус сарын 13-17нд амжилттай зохион байгуулж байна.Сургалтад ази номхон далайн бүсийн 15 орны 50 төлөөлөгч манай орны 150 гаруй төлөөлөгч нар оролцож байна.Өргөн уудам нутагтай хүн ам нь тархай бутархай оршин суудаг манай оронд анагаахын сэтгүүлүүдийн цахим мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд олон нийтэд анагаах ухааны шинэ мэдлэг, мэдээлэл түгээгдэж, дэлхийн бусад орны судлаачид, манай эрдэмтэн судлаачдын бүтээлтэй танилцах, шинжлэх ухааны нотолгоог эрүүл мэндийн бүх шатанд цаг алдалгүй шуухай ашиглах боломжийг бүрдүүлж байна.

Олон улсын хамтын ажиллагаа нь анагаах ухааны сэтгүүл зүйг хөгжүүлэх, эрдэм судлалын ажлын чанар үр дүн сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд мэдлэг мэдээлэл нэвтрүүлэх оновчтой шийдвэр гаргаж хэрэгжүүлэхэд ихээхэд чухал юм.Энэхүү хамтарсан хурлын үйл ажиллагаа нь эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар нотогоонд суурилсан шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг шуурхай түгээх тогтолцоог хөгжүүлэх, ангаах ухааны эрдэм судлалын ажлын чанар, үр дүнг сайжруулахад чигэгддэг бөгөөд зөвхөн Монгол төдийгүй ази, номхон далайн бүсийн хэмжээнд чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
GUEST(202.70.41.190) 2025 оны 03 сарын 13

Тэгвэл нээрээ их зүгээр юм байна.Хэрэгтэй зөвөлгөөнүүдийг цахим хуудсаар тараагаад өгвөл хэрэггүй ногоон машинуудыг цөөлж болно гэсэн үг биздээ...

1  |  0
Top