Сүүлийн үед цахим мэдээлэл, харилцаа холбоо идэвхитэй хөгжсөний хэрээр түүнийг даган гарах сөрөг үр дагаварууд ч их байна. Цахим сүлжээ ашигласан залилангийн болон бусдын нэр хүндийг гутаан доромжлох, хувь хүний нууцад халдах гэмт хэргүүд ихээхэн үйлдэгдэж байна. Иймд ард иргэддээ дараах сэрэмжлүүлэгийг хүргэе.
Интернэтийн орчинд ажиллаж байхад янз бүрийн байдлаар /хонжворт уралдаанд ялагч боллоо, сугалаанд ялагч боллоо гэх мэт/ ирсэн мэйл, мэдээллүүдэд хариу өгөхгүй, ханд гэсэн Link-рүү нь хандахгүй байх шаардлагатай байна. Учир нь Монгол улсын иргэдийг их хэмжээний мөнгөн шагналтай сугалаанд ялагч боллоо гэдэг байдлаар анхлан холбоо тогтоогоод уг сугалаанд хожсон мөнгөө авахын тулд 10 хувьтай нь тэнцэх мөнгийг тийм улсын тийм банкинд тушаа гэх зэргээр залилах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.
Өөрийн ашиглаж байгаа messenger, mail, twitter, facebook зэрэг цахим худасныхаа нууц дугаарыг өөрийн төрсөн он сар өдөр, утасны дугаар гэх мэт бусдад амар олдох байдлаар хийхгүй, харин үсэг, тоо оролцуулан өөрөө л мэдэх нууцлалаар хийж байх. Нууц дугаараа алдагдахаас сэрэмжлэх шаардалагтай байна. Учир нь хувь хүний ашигладаг цахим хуудасны нууц дугаарыг мэдсэнээрээ түүний цахим хуудсанд нэвтэрч, хувийн мэдээлэл болон нууцыг нь задруулах, нууцыг нь зардруулна гэж сүрдүүлж мөнгө төгрөг нэхэх тохиолдлууд бүртгэгдээд байгаа юм.
Аливаа байгууллагууд гадаад улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай хамтран ажиллахдаа харилцаж байгаа албан тушаалтныхаа mail хаяг, тухайн байгууллагын дансны дугаарыг сайтар няталж шалгаж байх. Боломжтой тохиолдолд ирүүлсэн mail-г нь үнэн зөв эсэх талаар утсаар тодруулж асууж байх шаардлагатай. Сүүлийн үед гадаадын компанитай хамтран ажиллаж байгаа компанийн хоорондоо харилцдаг майл хаягыг нь бага зэрэг өөрчлөн холбогдож байгууллагын дансны дугаар солигдсон тул барааныхаа төлбөрийг ийм дансанд хийнэ үү гэсэн утгатай мэйл явуулж өөр дансанд мөнгийг нь шилжүүлж авч залилах тохиолдол цөөнгүй гарч байгаа учраас иргэд болгоомжтой хандахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )