“Хурд” компанийн туслан гүйцэтгэгч “Мон Үмён”-ий үйл ажиллагааг зогсооно

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 14

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Хүннү” хорооллын барилгаас тухайн барилгад ажиллаж байсан 25 настай залуу унаж амиа алдсан хэрэг гарсан. Осол гарсан барилгын захиалагчаар “Хурд” компани, гүйцэтгэгчээр “Мон-Үмён” компани ажиллаж байсан юм. Амиа алдсан ажилтны хувьд “Мон-Үмён” компанид мужаан хийдэг байсан аж. Ослын хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлжээ. Ослын буруутнаар хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер, талбайн инженер нарыг тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183-т зааснаар хэрэг үүсгэсэн байна. Мөн “Мон Үмён” компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг НМХГ-аас гаргасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top