Ойн хөнөөлт шавьж, хортонтой тэмцэхээр энэ жил 80 мянган га талбайд бэлдмэл цацахаар зэхжээ.
Одоогоор тус ажил 40 хувьтай явагдаж байгаа бөгөөд шавьжны биологийн онцлогоос шалтгаалан хор цацахаа түр хойшлуулсан байна.
Удахгүй үлдсэн 50 мянган га талбайд хортон устгах арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Тиймээс самар ургасан бүсэд нэг сар хорио, цээрийн дэглэм тогтоохоор болсон байна. Хэдийгээр самранд хор шингэхгүй ч цацсан даруйд түүж идвэл хүний биед харшил үзүүлдэг аж.
Орон нутгийн удирдлагууд хор цацсан бүсээр аялж, зугаалах, самар, жимс түүхийг хориглож нэг сарын хорио, цээрийн дэглэм тогтоох юм.
Сэтгэгдэл ( 2 )
Одоо ер нь баргийн юманд итгэхэд бэрх болоод байна л даа. Түүнээс биш сайхан л санаа байна. Гэхдээ биднийг хүүхэд байхад, бүх юм дүрэм журамтай байхад хор цацдагаараа л цацаж байсан, самраа түүж иддэгээрээ л идэж байсан. Одоо болохгүй болсон байх л даа. Ганц хардаж байгаа нь худлаа хориг тавиад иргэдийг түүлгэхгүй хэн нэгэн эрх мэдэлтэн дорж бүгдийг нь түүгээд зарах вий дээ. Хоригийн хугацаа дуусахад самар байдгаараа байна гэдэгт хэн баталгаа өгөх вэ? Манай эрх мэдэлтнүүд эвгүй шүү. Биднийгээ хордох вий гэж сэтгэлээсээ санаа зовох уу. Бидэн юмыг ингэж л хардаг болчихсон байна. Олон удаа хууртагдахаар хүн их хартай болчих юм аа.
baigali orchnii yamniihan camriin biznesee hamgaalah ni dee