Манай улсын 20 бөх дэлхийн чансаанд багтлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 13

Олон улсын бөхийн нэгдсэн төрлүүдийн нэгдсэн холбоо (F1LA)-hooc өнгөрсөн долдугаар сарын эрэгтэй, эмэгтэй бөхчүүдийн чансааг гаргажээ.

 

      Өнгөрсөн сард Азербайжаны нийслэл Бакуд болсон Алтан Гранпри, Словакын Синад болсон оюутны ДАШТ, Мексикт болсон Пан Америкийн АШТ-ий дүнг харгалзан чансааг гаргасан юм. Манай улсаас дэлхийн чансаанд эрэгтэй ес, эмэгтэй 11, нийт 20 тамирчин багтсан.

 

         Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Бэхбаяр долоо, Д.Цогтбаатар ес, 61 кг-д Э.Ням-Очир 10, Т.Түвшинтулга 16, 65кг-д Г.Мандахнаран 15, Б.Батмагнай 17, 70 кг-д ББатзориг 18, 74 кг-д П.Өнөрбат 14, 97 кгд ДХүдэрбулга 10, эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Нарангэрэл ес, 53 кг-д АБатцэцэг 11, Э.Сумьяа 13, 55 кг-д П.Орхон ес, С.Бямбадэрэн 16, 58 кг-д Б.Шоовдор 19, 60 кг-д С.Цэрэнчимэд 10, Т.Мөнхтуяа 14, 63 кг-д С.Батцэцэг 18, Б.Одончимэг найм, 75 кг-д О.Бурмаа есдүгээр байрт бичигдсэн байна. Эднээс оюутны дэлхийн аварга Т.Түвшинтулга дэлхийн чансаанд анх удаа багтжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top