Гүүр барих, газар малтахад муу өдөр

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 13

2014.8.13, Лхагва гараг / Билгийн тооллын: 18
Зуны адаг цагаагчин хонь сар
Шувуун хушуут одтой, улаан луу өдөр

    Аргын тооллын: 2014.8.13, Лхагва гараг
    Наран ургах шингэх: 05.52-20.09
    Үс засуулбал: Эд малын гарлагатай
    Барилдлага: Үхэх
    Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

    Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо талтахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top