Энэтхэг эмч элэгний үзлэг хийнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 11

Энэтхэгийн “Фортис” нэгдсэн эмнэлгийн эмч Вивек Виж өнөөдөрөөс  эхлэн энэ сарын 15-ны өдрийг хүртэл элэгний үзлэг хийх юм байна. Тэрээр гурван сар тутамд Монголд ирж, элэг шилжүүлэн суулгасан өвчтнүүдээ үзэж, хяналт тавьдаг аж. Мөн шинэ өвчтөн, доноруудад үзлэг хийж, хагалгааны урьдчилсан бэлтгэлээ хангадаг байна.

Вивек Виж эмч энэ сарын 12, 13-нд 09:00-16:00 цагт хүмүүст Улсын нэгдүгээр Төв эмнэлгийн амбулаторийн 308 тоотод үзлэг хийх юм байна. Тэрээр Энэтхэг улсад анх удаа нэгэн зэрэг элэг, бөөр шилжүүлэн суулгасан эмч бөгөөд 700 гаруй өвчтөнд элэгний мэс засал хийсэн байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boy(202.9.41.51) 2025 оны 03 сарын 13

portisd zuuchaldag toloologchiin gazar bnuu 89448897 zalgarai

1  |  0
boy(202.9.41.51) 2025 оны 03 сарын 13

portisd zuuchaldag toloologchiin gazar bnuu 89448897 zalgarai

1  |  0
God bless you(92.107.40.225) 2025 оны 03 сарын 13

Byantai saihan emch bainalee dee... mongolchuudad mash ih elegtei....

1  |  0
Top