”Монос”-ын эмийн санчийн буруугаас болж 16 нярай хордлогод оржээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 11

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх "Монос" эмийн сангийн эмийн санч "Фенобарбитал" хэмээх эмийн зааврыг нийт 23 нярайд буруу бичиж өгснөөс болж 16 нярай унталтын байдалд орсон байна. Үлдсэн долоон хүүхдэд азаар эцэг, эх нь дээрх эмийг уулгаж амжаагүй байжээ.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, нэг нярай дотрын тасгийн сэхээнд, нэг нярай мэдрэлийн тасгийн сэхээнд, үлдсэн 14 нь хоол боловсруулах эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж буй юм байна.

"Фенобарбитал" эм нь тархины даралттай хүүхдүүдэд уулгадаг, тайвшруулах үйлчилгээтэй юм байна. Тус эмийг худалдаалах зөвшөөрөл "Монос" группийн эмийн сангуудад байдаг аж. Эх сурвалжийн хэлснээр, буруутай эмийн санчийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс саатуулаад буй юм байна. Хордлогод орж ирсэн хүүхдүүдийн хамгийн том нь гурван сартай, хамгийн бага нь дөрвөн хоногтой нярай ажээ.

Эмнэлгийн зүгээс “Монос-Эх нялхас”-ын эмийн санч алдаа гаргасан гэж үзэж байна. Тодруулбал, хүүхдэд 5-10 мг-аар өгөх ёстой эмийг том хүний 200 мг-аар андуурч өгсөн гэх тайлбарыг өгч байгаа аж

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(103.26.193.20) 2025 оны 03 сарын 13

БОЛЬЁ ООМОНОС ЭМИЙН САН 100 % БУУРУТАЙ ШҮҮЭНЭ ЭМИЙН САНГ ТАТАН БУУЛГА

1  |  0
зочин(103.9.90.135) 2025 оны 03 сарын 13

ийм нялх хүүхдүүдэд өгч байгаа эмийг аав ээж нь яагаад эмчээс асуугаагүй юм бол. эмч ямар заавар бичиж өгсөн бэ.

1  |  0
dasffsd(202.126.89.168) 2025 оны 03 сарын 13

emiig er n emin sanch nar dur meden zardag sh uu dee

1  |  0
Ээж (202.131.233.218) 2025 оны 03 сарын 13

Эмчийн биш эмийн санчийн заавраар өгдөн болчихсон юм уу?

1  |  0
Top