Албан тушаалаа ашиглан хувийн бизнесээ тэтгэсэн С.Баясгаланг АТГ шалгаж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 08

Хөрөнгө орлогын мэдүүлгээ дутуу өгсөн бөгөөд албан тушаалаа ашиглан хууль бус ажил хийсэн гэдэг үндэслэлээр Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга С.Баясгаланг АТГ шалгаад эхэлжээ. С.Баясгалан нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Монхангай групп” ХХК-ийн 1.85 хувь буюу 194.625.000 төгрөгийн хэмжээний хөрөнгө эзэмшиж байгааг, “Монхангай хөгжил” хоршооны таван хувь, эхнэр Т.Болорцэцэгийн нэр дээр үүсгэн байгуулсан “ТМРМ” ХХК болон “Эрмүүнхангай” ХХК, “Монхангай трейд” ХХК, “Дархан цааз” ХХК-ийн захирлаар ажиллаж, тус компаниудын хөрөнгийг 100 хувь эзэмшиж байснаа мэдүүлээгүй юм байна.


Мөн гэр бүлийн гишүүдийн орлогыг дутуу мэдүүлж, “Голомт” банкнаас зээлсэн 47.900.000 төгрөгийн өр, Хан-Уул дүүрэгт байрлах гурван өрөө орон сууц болон эхнэр Т.Болорцэцэгийн нэр дээрх “Тоёота Ланд крузер 100” маркийн суудлын автомашиныг мэдүүлээгүй байсан нь баримтаар тогтоогдсон байна. Энэ нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйл заалтыг зөрчиж байгаа аж.

Иргэдээс ирсэн гомдолын дагуу АТГ-аас С.Баясгаланг шалгахад тэрбээр өөрийн  эзэмшдэг болон хувь эзэмшдэг компаниудынхаа нэр дээр гадаадаас маш олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн Замын-Үүд боомтоор нэвтэрүүлсэн болох нь тогтоогджээ.  


  Тодруулбал зөвхөн “Монхангай групп” ХХК-ийн охин компани “Сонгинохангай” ХХК нь 2013 оны наймдугаар сараас 2014 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд  нийт 93 удаагийн мэдүүлгээр 722 төрлийн бараа, бүтээгдэхүүн импортоор оруулж ирсэн байдаг аж. Эдгээрт тус боомтын мэргэжлийн хяналтын алба хаагчид хяналт тавьдаг ч нэр төдий зүйл болдог тухай АТГ-т удаа дараа гомдол ирсэн гэдгийг албаны эх сурвалж онцолж байна. “Монхангай групп” нь “Миний дэлгүүр” сүлжээ дэлгүүрийг ажиллуулдаг юм.

С.Баясгалан нь МХЕГ-ын дарга Д.Батмөнхийн нэлээд ойр дотны хүн нь юм байна. Тиймээс ДЛ.Батмөнхөөр дамжуулан их хэмжээний авлига өгч байж, уг албан тушаалд суусан гэх яриа байдаг.

Н.Ганаа

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(112.72.13.37) 2025 оны 03 сарын 13

biznesiinhen biznesee, turiinhen turiin ajlaa hiideg tsag hezee ireh bol dooo

1  |  0
(103.26.193.25) 2025 оны 03 сарын 13

ATG ene avilgachdiig bugdiig ni shalgaach. Ovoohon yum garna daa. Shuud Nambariin huugiin mungunii uurhai ni MH bolchihson yum bna l daa. Ugaasaa ene baiguullaga dandaa hun daramtaldag bur baihgui bolgovol taarna. Baitsaagch geed neeh buduuleg heden avgai baidag gazar bizdee?

1  |  0
D.Batmunh(103.26.193.18) 2025 оны 03 сарын 13

za yadgiin bi avilgach, tegeed ta nar yadgiin chadaj baigaa yumand arga baihgui. dahiad humuusiig avaad halaad l harmaagaa tuntiilgene nadad olgogdson az zavshaan za yu. Ta nar tegeed minii orond darga bolchih l doo. hen baig gesen yum be? Chadaj baigaa yumand arga baihgui TBD ah mini namaig demjeed tetgeed tataad avsiin za. Bi naminhaa daalgavriig bieluulj baina za. Chadiishdee.

1  |  0
zochin(103.26.193.30) 2025 оны 03 сарын 13

өлөв дөлөв гар наа чинь

1  |  0
zochin(85.234.105.102) 2025 оны 03 сарын 13

Batmunhud mungu ugduggui zugeer l ajlaa hiij yavaa shudarga irged in halagdaj soligdoj bgaaa Batmunhiin buh tomilgoog shalgaarai Avsan humuus in kompyuter deer ch ajillaj chadadhgui Tamgiin darga Tumurbaatar in huuli ch mededgui 1 asuudald huuli zurchsun 3 uur bichig hiij suudag

1  |  0
zochin(85.234.105.102) 2025 оны 03 сарын 13

Naad Baysgalan turiin alband 1 jil ajillaagui baital udirdah ajiltnii songon shalgaruulaltiig Mergejliin hyanaltiin darga bolson Batmunh / ene Batmunk uuruu BOSA impeksiin haruuliin darga bsan hahahha/ hucheer 2 udaa yavuulj tentsuulsen. Tsaana in MAHN-iin handiviin mungu yarigdaj bgaa shuu.

1  |  0
зочин(202.179.29.1) 2025 оны 03 сарын 13

АТГ шалгаач ээ, энэ нилээд бодитой зүйл хэлсэн байна ш дээ,

1  |  0
шбхл(103.26.193.7) 2025 оны 03 сарын 13

нааа Батмөнх чинь худлаө гар

1  |  0
диппп(103.26.193.17) 2025 оны 03 сарын 13

Одоо МАХН-ынханаар МХЕГ, НМХГ дүүрч байгааг юу гэх вэ. Төрийн алба хаашаа явж байна

1  |  0
htjtutt(103.26.193.4) 2025 оны 03 сарын 13

D.Batmonh yaduu hun uchraas avilga ih avdag. Hudlaa shudarga durd toglodog ch ter zohidoggui. BGD-iin mergejliin hyanaltiin darga baij baigaad barigddag Ganhuutei ch holbootoi. Urd hujaa nartai bas ih holbootoi

1  |  0
зочин(103.26.193.4) 2025 оны 03 сарын 13

Замын-Үүд боомтын ХМХА-ны дарга наад С.Баясгалан чинь архи уухаараа ”Д.Батмөнхөд өгч ажилд орсон мөнгөө эргүүлж олж авнаа” гэдэг юм гэсэн. Манай энэ хавийхан бүгд мэднэ. Д.Батмөнх нь бас Арвайн үндэс ХХК-тай ашиг сонирхлын зөрчилтэй, өртэй. Өрнийхөө оронд бас зарим нэг хууль бус томилгоог МХЕГ дээрээ хийсэн сурагтай.

1  |  0
зочин(103.26.193.29) 2025 оны 03 сарын 13

МХЕГ-ын дарга Д.Батмөнхийг АТГ-т удахгүй шалгуулах гэж байгааг эх сурвалжууд мэдээлж байгаа шүү. Замын-Үүдийн Баясгаланг томилсон, бас Буянт-Ухаа, СХД-ийн МХХ-ийн дарга нарын томилгоо гэх мэт асуудал дагуулсан, ашиг сонирхлын зөрчил бүхий олон олон томилгоо бий шүү

1  |  0
зочин(103.26.193.23) 2025 оны 03 сарын 13

Одоо энэ МАХН-хан ирэх сонгуулийн мөнгөө олох гээд бас намынхаа даргын захиасаар намын байрныхаа мөнгийг олох гээд улайрч эхэллээ. Үүний тод илрэл нь МХЕГ-ын дарга Д.Батмөнх ажилд хүмүүсийг авахдаа мөнгөөр томилж байгаа асуудал юмаа.

1  |  0
zub zub (188.64.247.13) 2025 оны 03 сарын 13

jinhene avilgachiig barilaa daa . jinhene avilgach erh medelten chin naadah chin shvvdee

1  |  0
zocin(83.11.221.191) 2025 оны 03 сарын 13

hubiin kompanitai bajczyydiig dargaar byy tomil,naadyyl czini uuriinhee mungiig usgehees ulsad hezee cz szydarga azilahuu,arszaagyi muusain aalznii toruudiig tas tatwal taarna

1  |  0
Top