Зам тээврийн яамны төрийн нарийн Б.Батзаяа ажлаасаа халагджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 08

 Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар  хэлэлцэж уг шийдвэрийг гаргасан байна.  Түүнийг ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр чөлөөлж байгаа аж. Харин түүний оронд тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаярыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг албан тушаалаас нь чөлөөлж болзошгүй байна гэх мэдээлэл өнгөрсөн зургадугаар сараас эхлэн цацагдаж байсан билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (182.160.7.149) 2025 оны 03 сарын 13

Bolj dee neg bie hamgaalagch zailah n goy yumaa.

1  |  0
Top