Хориглосон газар машинаа тавьсан бол дугуйг түгждэг болно

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 07

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 98 дугаар тогтоолоор “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам"-ыг хэлэлцэн баталсан. Уг журам энэ сарын 15-наас  эхлэн хэрэгжих юм байна. Тээврийн хэрэгслийн дугуйг түгжих ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцан ажиллах юм. Харин гүйцэтгэлийг хувийн байгууллага, аж ахуйн нэгжээр хийлгэх аж. Хамтран ажиллах санал ирүүлсэн дөрвөн аж ахуйн нэгж, байгууллагатай өнгөрсөн сарын 31-ний өдөр гэрээ байгуулсан юм байна. Ингэснээр энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хориглосон газар зогссон тээврийг хэрэгслийг ачихын зэрэгцээ, мөн жолооны хүрдний талын урд дугуйг түгжих юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(103.26.193.11) 2025 оны 03 сарын 13

zam tugjeetei heveeree baih yum bna ....

1  |  0
Top