Шүүхийн шинжилгээнийхэн хуурамч дүгнэлт гаргадаг нь нотлогджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 30

Шүүхийн шинжилгээний үндэсний төв болон Шүүх эмнэлэгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймааг мөрдөн байцаалтад саад учруулж, зориуд хуурамч дүгнэлт гаргасан гэх хэргийг прокурорт хянаад шүүхэд шилжүүлжээ. Мөрдөн байцаалтын явцад Шүүхийн шинжилгээний үндэсний төв болон Шүүх эмнэлэгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймаа тэргүүтэй тус газрын шинжээч, эмч нар нь зориудаар хуурамч дүгнэлт гаргаж, хэн нэгэнд “үйлчилдэг” байсан нь тогтоогджээ.

Иймээс прокуророос Г.Дагиймаа, Б.Ундармаа, Ч.Эрдэнэболор, Д.Долгормаа, Ц.Бадамсэд, З.Хишгээ,  Ж.Ганцэнгэл, Ч.Эрдэнэболор, Е.Жандос, Г.Энхбаатар, М.Отгонбаатар, М.Золжаргал нарыг шүүгдэгчээр татсан байна. Шүүх хурал хараахан товлогдоогүй байна.

П.Энхмаа

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(112.72.13.197) 2025 оны 03 сарын 13

үнэн шүү дээ тэртусмаа согтуу мэс засалчид мэдлэггүй хүн алчихаад ерөөсөө ял авдаггүй болохоороо бүр ард иргэдийг доромжилдог болсон биз дээ

1  |  0
сандаг(103.26.193.34) 2025 оны 03 сарын 13

тэр Ганболд гэдэг нөхөр ашигтайгаар шийдээд өгье ямарч байсан 1сая төгрөг эхний удаад шилжүүлчих гэдэг юм байна лээ тэр мөнгийг нь шилжүүлэхгүй үнэн зөвийг нь тогтоолгох гэсэн юм гэсэн чинь хүнд гэмтэл гэж гаргачихаад яг үнэн гэвэл би ингэж л гаргана даа гээд өөдөөс инээгээд байсан даа ингээд бодохоор энд үнэн гэж байхгүй л юм билээ

1  |  0
зочин(103.26.193.17) 2025 оны 03 сарын 13

Авилагачид байж л дээ хөөрхийс...Ккк...

1  |  0
Ariunaa(203.194.115.216) 2025 оны 03 сарын 13

Bas Ganbold gedeg hvn bga teriig bas shalgah heregtei.Bi ablagtai temtseh gazar orogdol ogson heregtei bol duudana gesen tvr hvleej bga. Hereg hezee ch huuchirdaggvi gedegiig haruulah heregteil

1  |  0
Top