УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай иргэдийн газрыг булаахаар дарамтлаад байгаа талаар Далд хүний эрхийг хамгаалах төрийн бус байгууллагын тэргүүн Б.Жагар, Иргэн Л.Оюун-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.
Зайсангийн зүүн талд буюу Хан- Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэсгэрт 2008 оноос хойш амьдарч байгаа хоёр айлын газрыг булаахаар очиж хэл ам хийгээд, хүмүүс дарамтлаад байсан аж. Тэгэхээр нь тухайн айлууд шүүхэд гомдол гаргажээ. Уг гомдолын дагуу шүүх хурал маргааш болох юм байна. Учир нь уг газар нь анхнаасаа газрын маргаантай байсан юм байна.
Гэтэл энэ газрыг эзэмшихээр, булаах гээд байгаа Л.Гүндалайгийн төрсөн эгчийн хүүхэд Одсүрэн нь очиж, хоёр айлын гурван гэрийг нураагаад, хамаг эд хогшлыг нь эвдчихжээ. Тэд хэлэхдээ "Та нар зүгээр яваад, нүүгээд өг. Эвдсэн юмыг чинь төлөөд, хохирлыг чинь барагдуулаад өгчихнө. Мөнгөтэй, эрх мэдэлтэй, танил талтай хүмүүстэй маргалдаад ямар ч ашиггүй. Танил тал мөнгө төгрөгөөр шийдчихнэ" гэж хэлээд байгаа аж. Өнөө өглөө гэхэд л тухайн газар дээр Л.Гүндалай ирээд гэрээ нураалгасан хоёр айлын хүмүүсийг загнаж, дарамтлаж байгаад явсан гэнэ.
Энэ газрыг авахаар Одсүрэн гэх хүн яваад байгаа ч цаад талд нь Л.Гүндалай байгаа талаар ярьж, холбогдох газар нь хэлнэ гэхээр Л.Гүндалай " та нар миний нэр төрд халдаж байна. Би байхгүй надад хамаагүй Чамайг арчиж чадахгүй бол би хэний хүүхэд болох вэ" гэсэн ажээ. Тэгсэн хэрнээ энэ газрыг авахаар хамгийн их хөөцөлдөж, хэл ам хийж байгаа хүн нь Л.Гүндалай юм байна. Хохирогч гэх иргэд гадаа 6 хонож байгаа бөгөөд өнөөдрөөс өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдлээ.
2012 оны сонгуулиар Хөвсгөл аймгаас нэр дэвшиж ялагдаад чимээ сураггүй байсан эрхэм гишүүн асан энэ хавар Хилийн Боомтын даргаар томилогдсон. Түүнийг боомт удирдах болсон талаар Ч.Сайханбилэг гишүүн хэлэхдээ.
"Монгол Улсад нийт 46 боомт ажилладгийн 9 нь байнгын ажиллагаатай. Алтанбулаг, Замын-Үүдээс бусад боомтын 60 гаруй хувьд зорчигчдод үйлчлэх нөхцөл бүрдээгүй, 30 гаруй хувь нь шалган нэвтрүүлэх цогцолборгүй байна. Энэ нь хилийн боомтууд дээр хэт олон шат дамжлага бий болгох, ачаалал түгжрэл үүсгэх, цаашлаад авлигын уурхай болох шалтгаан болж байна" гэсэн юм. Авилгын уурхай болох шахсан эмзэг салбарыг удирдахаар ханцуй шамлан орсон эрхэм дарга газрын хэрүүл хийгээд ядарсан иргэдийг ийнхүү айлгаж яваа юм байна.
П.Энхмаа

Сэтгэгдэл ( 11 )
Gun uhelee chi boliochee
Gundalai shunaliin mikpov bolimoor ym ter muu odoo ooriigoo yu gej bodood bgaan
zurguudaas harahad uneheer hetsuuhen bgam bna daa iviidee
PIZDA GJ
Gunbalai gunshulam gunangal gunteneg gundaramt gunaidas guntam gunbuzar gunnugel ene buhen gundalai yum bna. yagaad ch saihan holboos garch irehgui bna daa zailuul. teheer tavilan n iim ch ban gesen ug, odoo yah vee medegdehgui ta bugdiin ur huuhdiin tolgoi deer hiisen nugel chin buuna shuu dee
Yumand 2 tal baidag yum. Ter nuguu taliig ni bas asuugaach!
Ene neg um chimeegui baisnaa bas altsagnaad garaad irlee.yaasan idej uuj handaggui soliot ve.shar hadand hevtuuleh heregtei.
наана чинь Гүндалай биш цаана нь бүхэл бүтэн АН ажилаад байгаа юм биш үү АН ард түмнээ траншеинд шилжүүлэх зорилгоо энэ хүнээр хийлгээд байгаа юм биш үү???
Gun dalai ugaasaa shizotoi teneg. Erunhiilugch guain uruu sun dugui shd. Tur iim bolchijood bhd erunhiilugch yagaad duugai zambaraagui bdlig demjeed uls ornoo ugui hiih gesen ym shig suugaad bn. Ard tumen negiig bodoh bolood bn
deerelhuu hog ve yasan.
chinhene zan ni garch baindaa