Энэ сарын 21-29-ны өдрүүдэд зохиогдож байгаа өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас дөрвөн хүүхэд оролцож байна. Узбекистан улсын Ташкент хотноо явагдаж байгаа тус тэмцээний өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 6 хүртэлх насны охидын ангиллын Стандарт буюу Сонгодог шатрын төрөлд Батцоожийн Энхлэн түрүүлжээ.
Мөн энэ сарын 24-нөөс ирэх долдугаар сарын 2-ны хооронд Шри Ланка улсын нийслэл Коломбо хотод зохиогдож байгаа тэмцээний “Рапид” төрөлд “Урамтай шатар” клубын тамирчин Есөнтөмөрийн Төгстөмөр түрүүлжээ. Тэрээр 7 өрөг тоглосон бөгөөд ганц ч хожигдоогүй аж.

Сэтгэгдэл ( 0 )