ҮХАА-н сайдын асуудлыг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 04

Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн нэрийг ҮХАА-н  сайдад Ардчилсан намын бүлгээс өргөн мэдүүлсэн. Энэ дагуу УИХ-ын нэгдсэн чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар түүнийг Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайдад томилох эсэхийг эцэслэн шийдэх юм байна. Мөн Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн  байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар түүнийг томилох эсэх хэлэлцүүлгийг хийх гэж байна.

 Х.Баттулга сайд өөрийн хүсэлтээр сайдаасаа чөлөөлөгдсөн. Түүнийг сайдын ажлаа өгснөөс хойшхи 20 гаруй хоногийн хугацаанд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны ажлыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг гүйцэтгэж байгаа юм.

 

П.Энхмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top