Улаанбаатарт 14 хэмийн дулаан байна

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 04

Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, зүүн хагаст үүлэрхэг. Төв болон зүүн зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 8-13 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

 
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 13-15 градус дулаан байна. 
 
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top