Баянхошууны замын зурваст орсон 9 айлд 268 сая төгрөгийн нөхөн олговор олгох

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 03

Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсээс Баянхошууны тойруугийн уулзвар хүртэлх 4,6 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажил 5 сард эхэлсэн. Зам барилгын ажлын гүйцэтгэгчээр “Экспресс зам” ХХК шалгарч ирэх аравдугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх гэрээтэй ажиллаж байна.


Тус замыг өргөтгөхтэй холбогдуулан замын зурваст орсон 9 иргэний эзэмшил газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг нөхөн олговортойгоор чөлөөлөхөөр Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.

 

Энэхүү нөхөн олговорт нийт хоёр зуун жаран найман сая долоон зуун дөчин зургаан мянга есөн зуун далан нэг төгрөгийн нөхөх олговрыг олгох юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top