Өнөө шөнө Дамдинсүрэнгийн гудамжны уулзварыг хаана

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 24

Олимпийн гудамжны авто замын зорчих хэсгийн зүүн талаар хийх гэж буй борооны ус зайлуулах шугамын ажлын хүрээнд хэд хэдэн замыг хэсэгчилэн хаах юм. Элчингийн гудамжны уулзварыг урд шөнө хаасан бол Дамдинсүрэнгийн гудамжны уулзварыг өнөө шөнө хаана. Дээрх уулзваруудын хоорондох орон сууцны хороолол руу орсон орц гарцыг ням гаригийн шөнө тус тус хааж, шугам сүлжээний ажил хийж гүйцэтгэхээр болжээ.

 

Уг ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр Нийтийн үйлчилгээний "Улаанбаатар нэгтгэл" гүйцэтгэж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
pkxny(103.26.194.15) 2025 оны 03 сарын 13

Гудамжны нэрийг мэдэх хүн байна уу? Гудамжны нэрийг иргэдэд хэвшүүлэх талаар арга хэмжээ авмаар байна.

1  |  0
Top