Дөрвөн хүний амь насыг аварчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 23

 

 Төв аймгийн Онцгой байдлын хэлтсийн 10 албан хаагч өчигдөр дөрвөн иргэнийг осгож, амь насаа алдахаас сэргийлж, аварч чадсан байна. Өчигдөр 18.50 цагийн үед Төв аймгийн Мөнгөн морьт сумын нутаг “Сөрдөг гарам” гэдэг газар ЗИЛ 131 автомашинтай дөрвөн хүн Хэрлэн голын усанд живэх дөхсөн байна. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид гол руу орсон машинд байсан дөрвөн иргэнийг уснаас гаргаж, ослоос аварчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top