Орбис ”нисдэг” эмнэлэг манайд ирнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 23

Олон улсын нүдний эмч нарын “Орбис” нүдний нисдэг эмнэлэг ирэх долдугаар сард манай улсад ирэх аж. Эрүүл мэндийн яамны урилгаар “Вирту Фаундэйшн” ТББ-ын шугамаар нүдний мэс заслын баг  Монголд зургаа дахь удаагаа ирэх гэж буй нь энэ юм.

Онгоцтой эмнэлэгт орон орны шилдэг мэргэжилтнүүд ажилладаг. Тэд нүдний нарийн мэргэжлийн багаж хэрэгсэл, эмчилгээ болон сургалтын тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон байдаг бөгөөд нисдэг эмнэлэг хөгжиж буй орнуудын нүдний эмч мэргэжилтнүүдэд сургалт явуулах үндсэн зорилготой юм. Сургалт явуулахын зэрэгцээ нүдний хүнд өвчин эмгэгтэй иргэдэд үзлэг, эмчилгээ хийдэг байна. “Орбис” эмнэлгийнхэн Монголд 14 хоног ажиллах бөгөөд тус эмнэлэгт үзүүлэх хүнд эмгэгтэй хүмүүсийг манай эмч нар урьдчилан бэлтгэдэг байна.

 

П.Энхмаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.5.196.86) 2025 оны 03 сарын 13

бодвол хяналтанд байдаг хүмүүсээ л үзүүлэх байх, гэхдээ хэрэв боломж олдоод үзүүлье гэвэл хаана хандах бол

1  |  0
Top