Өнөөдөр Дэлхийн Яст мэлхийн өдөр
Өнөөдөр Монгол орны цэлмэг тэнгэр нимгэн үүлсээр чимэглэгдэж, ангаж цангасан говийн хөрс хурын усаар ундаалах нь ээ. Хаврын адаг сарын шинийн 24. Илүү сартай хаврын сүүлийн өдрүүд үргэлжилж байна.
Харин дэлхий нийт энэ өдөр Яст мэлхийн баяр тэмдэглэх аж. 2000 оноос хойш АНУ-ын Яст мэлхийг хамгаалах нийгэмлэгээс уриалж, дэлхий даяар энэ амьтныг аврах, хамгаалах, түүний талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээх ажлыг энэ өдөр хийдэг болжээ.

Дэлхийн эко системд онцгой ач холбогдолтой яст мэлхий уур амьсгалын өөрчлөлт, хаа сайгүй баригдсан автомашин, хүмүүсийн мухар сүсгээс болж бараг устах дээрээ тулаад байгаа юм. Яст мэлхийн өдрөөр хүмүүс ногоон хувцсаар гангарч, хаа сайгүй уриа лоозон байрлуулдаг уламжлалтай болсон байна.
Харин одоо уншигч та дэлхийгээ хамгаалах үйлсэд нэгдэнгээ өөрийгөө өөрчилж, цоо шинэ эрч хүчтэй, аз жаргалтай нэгэн болох боломжийг олгоё.
Өөрийгөө өөрчлөх хүч
Танд, чамд, надад, хүн бүрт өөрийгөө өөрчлөх ХҮЧ бий. Бид бодож байгаагаасаа илүү хүчтэй.
Магадгүй та найзыгаа, ахыгаа, эхнэр нөхрөө, даргыгаа, эцэг эхээ өөрчилж чадахгүй байж болно. Харин та юу өөрчилж чадах вэ гэвэл ӨӨРИЙГӨӨ! Өөрийгөө өөрчилж чадах энэ хүч бол таны жинхэнэ ХҮЧ. Өөрийгөө өөрчлөх ХҮЧ! Өөрийгөө өөрчлөх энэхүү хүчийг танаас өөр хэн ч, хэзээ ч авч чадахгүй, танаас өөр хэн ч хянаж чадахгүй. Зөвхөн таных бөгөөд зөвхөн та өөрөө хянаж чадна.
Өөрийгөө өөрчилснөөр та өөрийнхөө гадаад, дотоод ертөнцийг өөрчилж чадна. Өөрийгөө өөрчилснөөр та эргэн тойрондоо байгаа хүмүүст эерэг нөлөөг үзүүлж чадна.

Хэрвээ та бусдыг удирдан дагуулж, үлгэр жишээ үзүүлэх хүсэлтэй бол өөрийгөө эхлээд удирдан дагуулж, өөрийнхөө үлгэр дууриал болох хэрэгтэй. Үүний тулд өөрийнхөө амьдралыг 100% хариуцаж эхлэх нь чухал. Амьдралаа 100% хариуцах тийм амар санагддаггүй учраас, 100% хариуцлагыг хүлээн авахаас айдаг учраас ихэнх хүмүүс өөрийгөө биш бусдыг өөрчлөхийг оролддог.
Бусад хүмүүс өөрсдөө өөрчлөгдөхийг хүсээгүй тохиолдолд хэн ч, хэзээ ч, хэнийг ч өөрчилж чадахгүй. Тийм учраас бид бусдыг өөрчилж чадахгүй тэгээд өөрийгөө өөрчлөөгүйгээс болж нөхцөл байдлыг улам хурцалж, асуудал үүсгэж байдаг. Харин өөрийн амьдралыг хариуцаад ирэхэд гомдоллоод байдаг, шалтаг тавьдаг зуршлуудаа зогсоож, мөн байнгын хохирогч болохоон зогсоодог. Бид үүнийг хүсч байгаа, тийм биз дээ.
Тэгэхлээр өнөөдрөөс эхлээд өөрийн амьдралыг үнэнчээр нэг хараад, амьдралд тань юу доголдолтой байна вэ? Юу шударга бус байна вэ? Таныг хойш татаж байгаа амьдралын хэв маяг юу байна вэ? (айдас, худал ярих, бусдыг болон өөрийгөө шүүмжлэх, эрүүл мэндээ хохироох зуршлууд, тааламжгүй нөхөрлөл г.м.) Эдгээрээс юуг даруй өөрчилмөөр байна вэ?

Гадаад ертөнцийг бид өөрчилж чадахгүй ч дотоод ертөнцөө гарцаагүй өөрчилж чадна! Улсынхаа ерөнхийлөгч болж чадахгүй ч бид өөрсдийнхөө ерөнхийлөгч болж чадна! Өөрийгөө өөрчилж бусдад эерэг нөлөө үзүүлэхийн тулд бид алдарт Ганди, Мартин Лутэр Кинг, олны танил алдартай хэн нэгэн байх албагүй. Өөрийгөө өөрчлөхийн тулд өөрийгөө 100% үнэнчээр хүлээн зөвшөөрч, 100% өөрөөрөө байх нь бүхнээс чухал.
“ӨӨРЧЛӨЛТ!” гэж орилохоосоо өмнө эхлээд өөрийгөө өөрчил.
“ХУВЬСГАЛ!” гэж хашгирахаасаа өмнө эхлээд өөрөө өөртөө хувьсгал гарга.

Өөрийгөө өөрчлөхийн тулд:
1. Чин сэтгэлээсээ өөрчлөгдөхийг хүсэх
2. Хариуцлагыг 100% гартаа авах
3. Өөртөө үнэнч байх
4. Өөрчлөгдөх шийдвэрийг гаргах
5. Арга хэмжээ авч, үйлдэл хийж эхлэх
6. Тэвчээртэй, тууштай хандах
Санаж яв!: Өөрийгөө өөрчилж чадснаар (бусдыг уучилж сурах, өөрийнхөө жинхэнэ “би”-г олох, хортой зуршлуудыг устгах, үнэнч байх г.м.) гэр бүлдээ, үр хүүхэддээ, найз нөхөддөө, хүрээлэн буй орчиндоо, нийгэмдээ, дэлхий ертөнцөд өөрчлөгдөх эерэг нөлөөг үзүүлэхэд өөрийн хувь нэмрийг асар ихээр оруулж байгаа гэдгийг санаарай.
Бидний харж буй дэлхий ертөнц, хүрээлэн буй орчин, нийгэм бол бид бүгдийн нэгдэж хуримтлуулсан эрч хүч, энергийн тусгал, үр дүн мөн гэдгийг мартаж болохгүй.
Дэлхий ертөнц бол “ТА”, “ТА” бол дэлхий ертөнц!
Ука Төмөртөө баярлалаа.

Сэтгэгдэл ( 1 )
Та дугуйн аялалд явмаар байна уу? Дугуй унан их хотын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна уу? Дугуй түрээс, худалдаа, засвар бүхий л үйлчилгээг та 1900-1973аас асуугаарай.