Украины Мариуполь хотод зэвсэглэсэн этгээдүүд нэг цагийн дотор гурван банк дээрэмдсэн байна. Хоорондоо 15 минутын зайтай дээрэм хийхдээ нийтдээ 50 мянган гривен буюу 145 мянган рубль дээрэмджээ. Гурван банк нь гурвуулаа Мариупол хотын төвд оршдог бөгөөд зэвсэглэсэн таван эрэгтэй дайран орж ирээд сүрдүүлэн мөнгийг авсан байна. Одоогийн байдлаар тус хотын ихэнх банкууд ажиллахгүй байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )
Ринат Ахмедовын бүлгийнхэн байх аа. Тэр нөхөр чинь тэнд Ардын бүгд найрамдах засаг тогтвол хамаг юмаа хураалгах гээд сандарч яваа ш дээ. Крымын эрэг хавьд хашиж авсан бүх пляжуудыг нь буцаагаад бүгдийг нь хэн ч орж болдог, нийтийн пляж болгож байгаа.