Сая давсан хүн амтай нийслэл хотод тулгамдсан асуудлуудын нэг нь нийтийн тээвэр. Манай улсад том оврын, бага оврын микро гэсэн хоёр төрлийн автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг. Саяхнаас Нийслэлийн нийтийн тээврийн газраас микро шиг муухай унаа байхгүй болсныг зарлаад төв зам хэмээн тодотгосон газруудаар зорчих эрхийг нь хязгаарлав. Үүнтэй зэрэгцээд гэр хорооллоос хөл залгуулдаг байсан иргэдийнхээ эрх ашгийг ч зөрчсөн гэж болох. Өөрөөр хэлбэл микрочидыг зам тавиагүй Цагаандаваа, Баянхошуу гэх мэт газраар л машинаа эвдээд явж байх шийдвэр гарсан юм.
Шалтгаан нь Сансрын аюулгүйн тойргоос Их тойруу хүртэлх замыг төв зам болгож байгаатай холбогдуулан Нийслэлийн нийтийн тээврийн газраас Цагаан Даваа, Шар хадны чиглэлийн бага оврын автобусны чиглэл өөрчлөгдөж богино хувиар буюу КТМС хүртэл явахаар болсон.
Үүнтэй холбоотойгоор бага оврын автобусны үйлчилгээ эрхэлдэг 17 компанийн нийт 60 гаруй жолооч, кандокторууд Ялалтын талбайд тайван жагсаал хийж үзэл бодлоо илэрхийлсэн.
Өөр өнцгөөс харвал албаны хүмүүс гэх тодотголтой бодлого зохицуулагчид илтэд ялгавартай хандаад байх шиг. Том оврын автобусанд нэгдүгээр эгнээг чөлөөлж, орлоггүй ашиггүй байна гэх гомдлын дагуу шинээр шугам нээх, сардаа улсаас татаас өгөх гээд тэднийг ёстой л алган дээрээ бөмбөрүүлж байх шиг. Харамсалтай нь хайр даахгүй том оврын автусны үйлчилгээ эрхлэгчид осол аваарыг долоо хоног алгасахгүй гаргаж байгаа явдал юм.
Гадны улс орнуудад метро буюу хүн амын нягтаршилтай хотод шөнийн нийтийн тээвэр байдаг. Харамсалтай нь манайд бол та өвөлдөө 21 цаг, зундаа 22 цагаас оройтсон бол км тутамдаа 800 төгрөг төлөөд такси барихаас өөр аргаггүй байдалд хүрдэг. Зарим тохиолдолд "хулгайн" гэх тодотголтой микро таарвал мөнгөө хэмнээд 1000 төгрөг төлөөд гэртэй дөхнө. Буруу зүйл өмөөрлөө гэж уншигч та бодож магадгүй. Гэвч хүмүүс амарч байхад хулгайн микроны жолоочид хөдөлмөрлөж байгааг нь бодоод 500 төгрөгний илүү тарифийг цагийн хувиараар зохицуулж болохгүй гэж.
Дөнгөж саяхан 3,4-р хороолол-Зайсан чиглэлийн 43 номерын автобус шон мөргөсөн осол гарлаа. Автобус урд салхины шил, баруун талаараа нэлээд хүчтэй мөргөсөн байна.
Осол 120-ийн автобусны буудлын ойролцоо болсон бөгөөд одоогоор хүн бэртэж гэмтсэн талаарх мэдээлэл байхгүй байна.
Хэрвээ цааш хазайсан бол олон зорчигч, байгууллага, петровисийн шатахуун түгээгүүр байсан тул аюул болох байлаа гэдгийг тэнд байсан иргэд ярьж байна. Ямар шалтгаанаар ийнхүү шон мөргөв гэдэг нь тодорхойгүй байгаа ч хурдаа хэтрүүлснээс болсон байж магадгүй аж.

Сэтгэгдэл ( 19 )
Танд хэрэгтэй бүхий л мэдээ мэдээллийг аяны лавлах 19001973-аас аваарай.Шинэ итгэл шинэлэг үйлчилгээг бид танд хүргэх болно.
mikrog bolson sain shvv dee tehdee ene avtobusnii jolooch nar chin bvgd mikroonii joloogh nar shvv dee yamarch uchraa medhgvi hugiin mungunii tuluu luivar hiisen bolj ugvul bvgdiin solchih yumsa daanch uur joloo hiih hvn bhgvi yum daa hotiin dargiin helj baisnaar ganthan jolooch yavaad tsalingiin ugdug bolbol ed nar tegj zambaraagvi orlogiin hoinoos yarhgvi bolchih yum daa
Оройн цагаар 1000 явж бгаа микрог буруутгаж болохгүй. орой 22 цаг өнгөрч байхад хархорингоос офицер орох автобус байхгүй байхад 1000р уавхад болж бн шүү дээ. Бууж бгаа хоосон автобуснууд л нисээд бдаг юм бнлээ
Mikro novshiig bur moson bolih heregtei, yadaj baihad orilood l baina, tugjree uusgene, shahana.
Muusain lalruud shuud l shahaad morgochih geed baidag n hetsuu shuu.
Микрийн жолооч нар нь танхай машинтай ч бай, явган ч бай ер нь дайрчих гээд байдаг. Микрогийн оронд том автобус явуулж байвал дээрээ.
БОЛЬЁ ОО
Микро, автобус 2 ялгаагүй. Жолооч нар нь уралдаад хүн дайрчих гээд л хэцүү жолооч нар байдаг. Ард түмний гомдлоор жолооч нарын хариуцлагыг сайжруулж, арга хэмжээг сайтар авч байх хэрэгтэй байна аа.
Mikro zahaara yavsan n deer neeree muuhai unaa shu kk.estoi buduuleg humuus jolooch konduktor ged.Mun Ene yaagaad ingej avtobus son murguj enee teree hoorondoo uralddag asuudal garaad bna geheer Minii bodoloor mikronii joloochid ajilgui bolood avtobusnii joloochoor ih orson yum shig bnale.Tegeed l nuguu buduuleg zangaa gargaj bga yum shig bnale.Tiimees avtobus baazuud joloochdoo bas joohon shalguur tavij avaachee.Mikro unaj hun bulaatsaldaj terneesee es yum bolj hun dairah tsashlaad uchnuun ayul gargadag ene mikronii jolooch nariig avtobusand yavuulahaa boliochee.
Micro yaahav ger horoollooroo yavj bsan n deeree. Hamgiin butehgui yumnuud micro, deerees n tom ovriin avtobus jolooch nar chin urid n micro barij bsan ulsuud shtee, tiim bolohoor osol avaar gargaad bgaan, avtobusandaa bish joloochdoo baigaan.
micro tom avtobus l gehiin naad tom avtobusnii jolooch nar chine micronii jolooch nar l bsan biz dee. erguu yumnuud
ugaasaa mikro xeregtei l bgaa shde ugluu dandaa ajilaasaa xotsorch bna shde ene vvl darga xiix yumaa olj yadax yumaa
ene yag unen shd. tom ovriin avtobusuud uneheer hundreltei. suuh sandal suudal ch bhgui, hurdtai yavna gej aimaar, deer ni avtobusand hulgai nuurlesen gej helehed bolno. avtobusnd suuh l yum bol yumaa hulgaid bainga alddag. ug ni ter adlagdaad bgaa mikruud chini suugaad yavchihna, hulgai garahgui hamaagui deer bsiin shuu dee.... amidral medehgui bizness huudug darga nar....