Н.Номтойбаяр гишүүн Т.Биндэрьяа охинд туслахаа амаллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 22

Н.Номтойбаяр гишүүн бүдүүн гэдэсний нарийсал гэх өвчтэй Т.Биндэрьяа охинд тус болохоор болсон байна. Элэг нэгт Монголчууддаа хандаж хэлэхэд охинд ердөө 10 сая төгрөг хэрэгтэй байгаа юм. Т.Биндэрьяа охин хоёр настай.  Бүдүүн гэдэсний нарийсал гэх өвчтэй. Энэ өвчин нь мянгад нэг үзэгдэх өвчин гэж зарим эмч хэлсэн байдаг.Б.Биндэрьяа охины бөгстэй холбогдох бүдүүн гэдэс нь нарийссан учраас бөгсний сүвээр нь баас гардаггүй. Тиймээс бүдүүн гэдэсний нарийсалтай хэсгийг нь авч бүдүүн гэдсийг нь гэдсэн дээр гаргах хагалгааг Эх Нялхасын эмч нар энэ оны 1-р сард хийсэн. Дахиад хоёр ч удаа хагалгаанд орох шаардлагатай байгаа юм.  Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Монгол талын үүсгэн байгуулагчийн охин Хулангийн ачаар Т.Биндэрьяа БНСУ руу эмчилгээнд явахаар болсон. Харин одоо эмчилгээний зардал  болох 10 сая төгрөгийг  олох шаардлагатай байгаа юм. Охины ээж  Ц.Төмөр-Очир, аав Б.Батбилэг нар элэг нэгт Монгол түмэндээ хандаж байна. Ингээд тэдний сэтгэлийн үгсийг уншигч түмэндээ хүргэж байна.

Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг  манай гэр бүлийн зүгээс хүргэн мэндчилж байна.

Энэ өдөр та бүхэндээ бидний охин Б.Биндэръяа нь БНСУлсад эмчлүүлж хагалгаанд орохоор удахгүй явах болсныг дуулгаж байгаадаа бид бүхэн баяртай байна.

Бидэнтэй өмнө нь холбогдсон Солонгос улсын эмч бидэнд нааштай хариу өгсөн бөгөөд охины хагалгааг хямдралтай үнээр хийлгэх бүхий л боломж бололцоог эрж хайсны үр дүнд 5 сая вон-д багтаан хийхээр болсон юм.

Энэ нь монголд одоогийн ханшаар 9,200,000 мянган төгрөг болж байгаа бөгөөд бидний  цуглуулж байгаа хандивын дансанд орж ирсэн мөнгө хараахан хүрэлцэхээргүй байгаа юм. Иймээс элэг нэгт Монгол ахан дүүс та бүхнээсээ миний охин  Биндэрьяаг өөрийн охин үр шигээ бодон хандивын гараа сунгаач хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна.

Мөн өнгөрсөн хугацаанд бидэнд чин сэтгэлээсээ хандан тусалж ,дэмжиж байсан бүх хүмүүстээ  манай гэр бүлийн зүгээс маш их баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байна.

Хандивын данс: Хаан Банк 5071 0565 90 Төмөр-Очир

Холбогдох утас: 8994 5448, 8995 5448


 П.Энхмаа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.26.194.18) 2025 оны 03 сарын 13

Нялх хуухэд шуу дээ бугд тус болцгоое

1  |  0
hi(110.183.188.15) 2025 оны 03 сарын 13

manai mongol emch nar sain sh tee. uls n huuhdiinhee toloo mongo gargaad mongol emch naraaraa hiilgeechee. yum l bol solongos gehee bolih heregtei. manai emch nar dotor chadvar saitai emch nar ih bgaa

1  |  0
Top