Гашуунсухайт дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар хөдөлгөөнт хяналтын эрэлч нохой ашиглан улсын хилээр орох чиглэлд 2014 оны гуравдагаар сарын 20-ны өдөр нэвтэрсэн 2783 ӨМА улсын дугаартай фургон авто машинд биет шалгалт зохих хууль, журмын дагуу хийсэн байна.Гэтэл уг автомашинаар зорчиж явсан Монгол Улсын иргэн Ц нь “мими” гэх мансууруулах төрлийн бодис байж болзошгүй 2 кг орчим нунтаг цагаан зүйлийг автомашины эд ангид нууж улсын хилээр нэврүүлэхийг завдсаныг илрүүлсэн байна. Гаалийн байгууллага эрүүгийн шинж чанартай энэ хэрэгт хойшлуулшгүй ажиллагаа явуулж Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
П.Энхмаа

Сэтгэгдэл ( 1 )
Дэндуу муу хогнууд