Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Гурвалжингийн гүүрний ойролцоо байрлах "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн харьяа 110 кВ-ын агаарын шугамын тулгуурт согтуу хүн авирсантай холбогдуулан Баруун, Умард, Сэлбэ 110 кВ-ын дэд станцуудын хүчдэлийг бүрэн салгажээ.
Түүнчлэн эдгээр станцуудаас цахилгаан хангамжийн үүсвэртэй 1, 10, 3, 4-р хороолол, Хайлааст, Яргайт, Чингэлтэй, Долоон буудал, Дэнжийн мянга, Дамбадаржаа орчмын бүх хэрэглэгчид цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдаад байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )
Иймэрхүү тэнэг юмнуудад хатуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй, ямар их ажил алдагдуулсан гэж бодно оо энэ тэнэг