Хятадын Хөбэй мужийн Маченг хотод нэгэн этгээд сурагчид руу хутга барин дайрсан хэрэг гарчээ. Гэмт этгээдээс болж найман хүүхэд бэртсэн авсан байна. Бага ангийн сурагчдыг хичээлээ тараад явж байхад нь халдлага болсон аж. Хохирогсод нь нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүд аж. Энэ хэрэгт 35 настай Чэн Цуйхан гэгчийг сэжиглэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )