МУИС-ийн оюутнууд жагсаж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 21

МУИС-ийн зарим салбар сургуулийн оюутнууд хичээлийн нэгдүгээр байрны урд тайван жагсаал хийж байна. Тэд сургуулийнхаа захиргааг хууль бус, луйврын шинжтэй шийдвэр гаргасан хэмээн үзэж байгаа аж. Учир нь МУИС-ийн захиргаа бүтцийн өөрчлөлт, хөтөлбөрийн шинэчлэлээс үүдэн энэ жилээс төлбөрөө ихээр нэмсэн. Мөн ирэх жилээс ч нэмэхээр төлөвлөж байгаа гэнэ. Түүнчлэн сургуулийн захиргаа оюутнуудаас авсан сургалтын төлбөрөө юунд зарцуулдаг нь тодорхой бус, сургалтын чанар муу, суралцах орчин нөхцөл сайжрахгүй байгааг оюутнууд эсэргүүцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top