Жей Зи Канье, Ким нарын хуриманд жолоочоор ажиллахаар болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 20

 Парис хотноо энэ сарын 24-нд Ким Кардашьян болон Канье Уэст нарын хурим болохоор товлогдсон. Тэд хуримын гэрчээрээ өөрийн дотнын найз Жей Зи болон Бейонсе нарыг урьсан боловч татгалзсан хариу өгөөд байсан билээ. Учир нь «Е!» телевизийн гэрээний дагуу Ким өдөр тутмын амьдралаа үзэгчдэд хүргэх ёстой аж. Харин Бейонсе телевизийн цуврал бүтээлд оролцохоос татгалзсан тул хуриманд оролцох боломжгүй гэжээ. Харин хэвлэлийнхний  мэдээлж байгаагаар Канье болон Ким нар ярилцсаны үр дүнд телевизийн  багийхнийг дотогш нэвтрүүлэхгүй байхаар болсон байна. Иймд Жей Зи, Бейонсе нар албан ёсоор хуримын гэрч болохоос гадна Жей Зи тэдний хуримийн жолоочоор ажиллах аж. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hulan(103.26.194.14) 2025 оны 03 сарын 13

goy l bdag bhaldaa

1  |  0
м счё(103.10.23.63) 2025 оны 03 сарын 13

мёсм

1  |  0
Top