Сурагчдаас мөнгө татсан “Дарма судар” компанийг шалгана

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 20

Монголын сурагчдын холбоонд эцэг, эхчүүдээс “Дарма судар” гэх компани хүүхдээс нь мөнгө татаад байгаа гомдол олноор иржээ. Тодруулбал, “Дарма судар” компанийнхан орон нутаг, дүүргийн сургуулиуд дээр очиж урлаг, спортын авьяастай хүүхдүүдийг оны шилдэг сурагчаар шалгарсан хэмээн өргөмжилж гэрийнхэнд нь дуулгадаг байна. Шилдэг сурагч болохын тулд гэрчилгээ, батламж авах шаардлагатай, телевизээр сурталчилна гэж мөнгө нэхдэг тухай эцэг, эхчүүд мэдээлэлсэн байна. Өнгөрсөн сард тус компаниас “2013 оны 1000 шилдэг хүүхэд” аяныг өрнүүлсэн байна. Аяны хүрээнд шалгарсан хүүхдүүдийг номонд багтаана, Төрийн тэргүүнээс батламж гардана, нэгдсэн арга хэмжээнд оролцуулахыг дуулгаж нэг хүүхдээс дунджаар 100 гаруй мянган төгрөг хууль бусаар авсан байна. Мөнгөө өгсөн ч арга хэмжээнд оролцож, номоо авч чадаагүй хүүхэд олон байгаа гэнэ. Хүсэлтийн дагуу НЦГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс “Дарма судар” компанийг шалгахаар болжээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
teneg kompani(202.126.89.168) 2025 оны 03 сарын 13

Mungu avdag ne unen, tsegtseleh heregtei 2-3 jiliin umnu manai huuhdiig shalgarsan geheer ne huuhdiin uram uym gej bodood oroltsuulsan chine UB restarantad shal muuhai hogiin hool shig yum ugsun gesen. Amar hyalbaraar mungu olj bgaa ulsuud daa.

1  |  0
r(122.254.118.58) 2025 оны 03 сарын 13

ongorson jil huuhed oruulna geed zurag avaad yavsan gargaagui.huuhdeer ingej toglohoo bolimoor yum

1  |  0
дарма судар(103.26.194.19) 2025 оны 03 сарын 13

Сурагчдын холбоо ч өөрөө ийм ажил хийгээд ном гаргаад тараагаад байдаг юм байх чинь билээ Ийм хачин юм хийхээ больмоор юмаа

1  |  0
Top