Их, дээд сургуульд элсэгчдийн босго оноог шинэчлэн тогтоолоо

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 20

Их, дээд сургууль, коллежийн чанарыг сайжруулах зорилгоор харьяа яам оюутан элсүүлэх босго оноог тогтоосон байна. Тодруулбал, 400 оноо авч чадаагүй бол их, дээд сургуульд элсэн сурах боломжгүй болж байгаа аж. Энэ оноог тогтоохдоо өнгөрсөн жилүүдэд их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлсэн байдалд Боловсролын үнэлгээний төвөөс хийсэн судалгаанд үндэслэсэн байна. Сургуулиуд элсэлтийн журамдаа босго оноо тавьдаг ч түүнийгээ мөрддөггүй учраас чанаргүй элсэгчдийн тоог жилээс жилд нэмж, нийгэмд дипломтой ажилгүйчүүдийн эгнээг тэлсээр байна гэдгийг албаныхан хэллээ. Тийм учраас үндэсний хэмжээнд босго оноо тавьж, мөрдүүлэх нь зүйтэй гэж БШУЯ-наас үзжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
энэ ч харин зөв бай(202.179.20.247) 2025 оны 03 сарын 13

Энэ ч харин зөв асуудал байна шүү.Өч төчнөөн саяар үр ашиггүй хавтас авадгаа боливол сайн л даа

1  |  0
Top