Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Эрдэнэзуу хийдийн “Эрдэнэзуу" музейд хулгай орсон талаарх мэдээллийг хүргэж байсан билээ. Тус хийдийн музейгээс долоон ширхэг бурхан алдагдсан бөгөөд тэдгээр нь хөөмөл жавилтай, их бие болон суурь нь алтан шахмал, цутгамал, 22.8 кг жинтэй Дүйнхор бурхан, 1.595 кг жинтэй, гууль цутгамал, алтан шармал Жүгдэрнамжил бурхан, зэс хөөмөл, алт шармал 1.230 кг жинтэй Майдар зэрэг бурхад байжээ. Эдгээр бүтээлүүд 18 дугаар зууны дунд үеийнх бөгөөд тэр дундаа түүхийн нэн ховор, зарим нь хосгүй үнэт бүтээлүүд байсан аж. Цагдаагийн байгууллага алдагдсан үнэт зүйлсийн талаарх мэдээллийг өндөр үнээр худалдаж авч буй юм байна. Иргэд эдгээр бүтээлүүдийг харсан бол 102, 70111133, 266924, 99192248, 93022623 утсаар 24 цагийн турш мэдээлэл өгөх боломжтой юм.

Сэтгэгдэл ( 0 )