МУИС-ийн багш ажилчид оюутнуудынхаа дүнг мөнгөөр засч, их хэмжээний авилгал авдаг байсныг АТГ-аас шалган, тогтоож эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Энэ хэргийн шүүх хурал өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болсон ч өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилсон билээ. Тэгвэл өнөөдөр тус сургуулийн оюутнууд сургуулийнхаа захиргааны шийдвэрийг хууль бус, луйврын шинжтэй хэмээн үзэж өөрсдийнхөө эрхийг хамгаалахаар тайван жагсаал хийхээр болжээ. Үүнтэйгээ холбогдогдуулан "Монгол Ньюс"төвд өнөөдөр 12.00 цагт мэдээлэл хийхээр хэвлэлийн хурал зарласан байна.

Сэтгэгдэл ( 0 )