”Эрдэнэ зуу” хийдээс долоон ширхэг бурхан хулгайлагджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 20

Буддын шашны хамгийн эртний хийдүүдийн нэг “Эрдэнэ зуу” музейд хулгай орсон байна. Хийдийн музейгаас долоон ширхэг бурхан алдагдсан бөгөөд тэдгээр нь хөөмөл жавилтай, их бие болон суурь нь алтан шахмал, цутгамал, 22.8 кг жинтэй Дүйнхор бурхан, 1.595 кг жинтэй, гууль цутгамал, алтан шармал Жүгдэрнамжил бурхан, зэс хөөмөл, алт шармал 1.230 кг жинтэй Майдар зэрэг бурхад байжээ.Эдгээр бүтээлүүд 18 дугаар зууны дунд үеийнх бөгөөд тэр дундаа түүхийн нэн ховор, зарим нь хосгүй үнэт бүтээлүүд байжээ. Одоогоор хэрэгтнийг эрэн сурвалжлах ажил үргэлжилж байна.
Алдагдсан үнэт зүйлсийн талаарх мэдээллийг өндөр үнээр худалдаж авч байгаа юм байна. Мөн алдагдсан бурхадын үнэ 10 сая төгрөг болох юм байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
HHH(202.170.68.162) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэзуу музей биш Хархорум музейшдээ

1  |  0
Top