Аргын тооллын тавдугаар сарын 20. Ангараг гариг. Билгийн тооллын 21. Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 05.25 цагт мандаж 20.36 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр гэмтнийг шийтгэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суухад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )