Эдийн засгийг өөд татах 100 хоногийг Засгийн газар бодож олжээ. Яг үүн шиг иргэний сэтгэхүйг эмчилэхэд нэг өдөр хуралдаж, нэжгээд аргыг сийлэх цаг нь болсон. Үүнийг сүүлийн өдрүүдийн бодохоос сэтгэл түгшэм хэргүүд нотолж байна.
Ганцхан сарын дотор зэрлэгээр хүний аминд хүрсэн залуус, үрсээ амьдаар шатаасан эр гээд л сонсоход айдаст автаж шар үс босох гэмт хэргүүд цувран гарлаа.
Хэвлэл мэдээллийг хар мэдээ цацаж нийгмийг айдаст автууллаа хэмээн буруутгаж байгаа ч дэлгэгдээгүй үлдсэн олон хэрэг бий гэж бодохоор хичнээн уран донгодож бодит байдлыг нуугаад улам л уруудах.
Ингэхээр сэтгэл зүйч мэргэжил гадны кинонд байдаг гэж боддог манайханд энэ мэргэжилтэн туйлын хэрэгтэй байгаа нь нууц биш. Нийгмийн сэтгэл зүйг хэрхэн анагаах арга олон байдаг ч нэг иргэний амьдрал дээр төр засаг тулж ажиллах хэрэгтэйг харуулж байна.
Эхнэртэйгээ муудалцсан Ё гэгчийг хүүхдүүдээ машинд түгжиж амийг нь хороох шалтгаан болж. Хорь хүрээгүй залуус хүний толгой тасдаад ууланд архидсан нь гэмт хэрэг залуужих хандлагатай байгааг харууллаа.
Үүнтэй холбоотой асуудлыг ердөө л агаарын бохирдолтой холбож шинжлэх ухааны үүднээс тайлбарлахад . Бидний өвөлдөө ахиухан амьсгалдаг утаанд хорвоогийн хамаг муу муухай хор агуулагдаж байдаг гэнэ. Хар тугалга, хром, цианит бүр цаашлаад цацраг идэвхит нэгдлүүд ч бий гэж эрдэмтэд нотоллоо. Тэгсэн харин энэ нь бодлогын чанартай хувьсал байж мэдэхээр болчихов.
Юу гэхээр, агаар мандалд хуримтлагдсан хүнд металлууд /хүнд гэдгийг анхаарна уу/ газрын гадаргаас дээш 60 см-ээс илүү гарч чаддаггүй гэнэ. Тэгэхээр өндөр хүмүүст энэ төрлийн хордлого нээх хамаарахгүй гэсэн үг.
Харин хүүхдүүд хүнд металлын гол бай болдог ажээ. Хамгийн аюултай нь хар нялхаасаа ийм хор үнэрлэсэн хүүхдүүд өсч томрохоороо гэмт хэрэгтэн, бурангуй үзэлтэн, танхай балмад этгээд болох магадлал маш өндөр гэдгийг эрдэмтдийн олон жилийн судалгаа харуулж байна.
Одоогоос 20-30 жилийн өмнө АНУ, Англи зэрэг өндөр хөгжилтэй орнууд хүнд аж үйлдвэрийн утаанд асар их хордсон ба тэр үед хүүхэд багачуудын дунд судалгаа явуулахад ихэнх нь гэмт хэрэгт холбогдсон, танхай, балмадаараа цууд гарсан, анархистууд болсон байж.
Үүнээс нэг л гаргалгаа хийж болно. Бүр тодруулбал, өнөөгийн эрх баригчид ирээдүйн анархистуудыг одооноос бэлдэж эхэлжээ. Тэгэхдээ бөөнөөр нь лагерлах маягаар сургаж байгаа бөгөөд яг юуны тулд ингээд байгааг нь маш олон шалтгаанаар тайлбарлаж болно.
Жил бүр утааг бууруулах нэрийдлээр олон тэрбумыг халааслаж байна гэж бид улстөрчдийг буруутгадаг ч үнэндээ тэд утааг улам ихэсгэхэд энэ хөрөнгийг зарцуулдаг байх магадлалтай. Энэ нь сөрөг хүчнийг ирээдүйд хөнгөн аргаар дарах, эсэргүүцүүлэх, өөрсдийг нь дэмжиж яахаас ч буцахгүй үйлдэл хийгчид бэлтгэгдэж байна.
Иймд төр засаг уул уурхай, улс төр эдийн засаг гэхээсээ илүү иргэдийнхээ хөгжилд санаа тавьж, дунд сургуулиас мэдлэгтэй хүнлэг иргэн болгож гаргахын төлөө шинэ сургалтын систем бий болгох шаардлагатай юм.

Сэтгэгдэл ( 0 )