Их, дээд сургуулийн багш нар оюутан болон эцэг эхчүүдээс авлига авч, дүн засдаг гажуудал боловсролын салбарт бугшаад олон жил болсон.Тэгвэл манай улсын нүүр царай болсон МУИС-ийн 54 багш дээрх хэрэгт холбогдож, шүүхийн хаалга татаад байна. Тухайлбал, МУИС-ийн Худалдааны сургуулийн захирал асан Б.Жавхлантөгс нарын 54 багшийн авлига авсан гэх хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /яг одоо/ хянан хэлэлцэж эхэллээ.Дээрх багш нар нь авлига авч, оюутнуудын дүнг засдаг байсныг Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаалтаар тогтоосон аж.

Сэтгэгдэл ( 0 )