“Хорвоод ганцхан ээждээ” тоглолт өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 19

 

Дуунд дуртай дуучин монгол түмэнтэйгээ олон сайхан дуунуудаараа учран золгохоор МУГЖ Н.Төмөрхуяг, МУСТА Д.Балдан нар “Хорвоод ганцхан ээждээ” тоглолтоороо өнөөдөр 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнөө учран золгох гэж байна. Тэрбээр 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр эрхэм гавъяат маань “Насны намар”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Зүрхний уяа”, “Амьдрал хайр дээр тогтдог” зэрэг олон сайхан дууг амилуулж ард түмний зүрх сэтгэлд хоногшуулж өдгөө хүртэл дуулсаар яваа билээ.

    Тоглолтыг санаачлан ерөнхий зохион байгуулагчаар нь ажиллаж буй дуучин, МУСТА Балдан тэргүүтэй залуучууд өнөөдөр тоглогдох “ХОРВООД ГАНЦХАН ЭЭЖДЭЭ” хэмээх хүндэтгэлийн тоглолтын бүх орлого болон дэмжиж туслаж буй хүмүүсийн дэмжлэгтэйгээр эрхэм гавъяатынхаа орон байрны асуудлыг шийдэж, тус тоглолтын тайзнаа байрны түлхүүрийг гардуулна" хэмээн мэдээлсэн билээ. Мөн эрхэм гавъяатын олон сайхан хит болсон дуунуудаас бүрдсэн шинэхэн цомгийг тун удахгүй гаргаж худалдаанд гаргахаар зорьж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(108.66.135.20) 2025 оны 03 сарын 13

Хүн гэдэг амьтан сэтгэлийн амьтан гэдэг үнэн шүү. Төмөрхуяг гуайд баяр хүргэж амжилт хүсье Өдий хүрэхэд тань Жавхлан суурыг нь тавьсан гэж бодож байна. Ямар гоё китар өглөө. Жавхлан Балдан хоёр хүнлэг энэрэнгүй зөв сэтгэлтэй жинхэнэ монгол залуучууд байлаа. Гавъяатыг харамлаагүй нэг иргэнээ ч гэсэн өөд нь татсан ерөнхийлөгч Элбэгдорж гуайд баярлалаа.

1  |  0
Top