Барилгын ажлын идэвхтэй улирал эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор энэ салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар хөндөх зайлшгүй шаардлагатай.
Он гарсаар барилгын ослоос болж 10 гаруй хүн харамсалтайгаар амь насаа алдсан байна. Гэтэл үүнд хариуцлага үүрэх буруутан тодорсонгүй. Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас БХБЯ-нд хамгийн их зөрчилтэй байгаа дараах 10 нэр бүхий барилгын компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг өгчээ.
Эдгээрт “Өндөр буянт холдинг” ХХК, “Бээжин Жун Шуй юань үй Ей хөгжил” ХХК, “Мини Макс” ХХК, “Портал” ХХК, “И-Си-Си” ХХК, “Марс гранд” ХХК, “Хос бар” ХХК гэх мэт компани орсон байна.
Үүнээс салбартаа багагүй зартай “Өндөр буянт холдинг”-ийг энэ удаад онцлов. Энэ компани нийслэлийн хэд хэдэн дүүрэгт орон сууцны хотхон барьж байгаа. Гэхдээ тусгай зөвшөөлийг түдгэлзүүлэхээр санал өгсөн “Өндөр буянт” ХХК-ийн барилгууд чанаргүйн дээр иргэдийг бас нэг бухимдуулж байгаа зүйл нь хугацаандаа ашиглалтанд ордоггүй явдал юм.
Үүнээс болж захиалга өгсөн иргэд ШӨХТГ-т хандахдаа тулаад байгаа. Тухайлбал, тус компанийн “Оргил Стар” хотхоны хоёрдугаар ээлж 2013 оны гуравдугаар улиралд ашиглалтад орох ёстой байжээ. Гэвч өнөөдрийг хүртэл ашиглалтанд ороогүй байна.
Тус “Оргил стар” хотхон нь анхнаасаа хууль зөрчиж баригдсан. Тодруулбал, “Оргил” рашаан сувиллын газраас 2007 оны тавдугаар сарын 25-ны өдөр 248 тоот тогтоолоо гаргаж, “Оргил” рашаан сувилалд эмчлүүлж буй хүмүүст зориулан яаралтай чийрэгжүүлэлтийн кабинет барих шаардлагатай хэмээн 9300 метр квадрат газрыг мөн “Өндөр буянт” гэдэг компанид олгожээ.
Энэ нь “Оргил” рашаан сувиллын онцгой бүсэд харшилж байгаа. Хамгийн гол нь энэ нь яаралтай чийрэгжүүлэлтийн кабинет бус орон сууцны барилга болж хувирчээ. Эсэргүүцсэн, рашаанаа хамгаалах гэж оролдсон тус сувиллын эмч, ажилчдын амыг таглаж дөнгөсөн байгаа юм.
Эсэргүүцсэн хүнд “Та бүгдийн байрыг барьж байна” хэмээн хуурч өнөөдрийг хүртэл хотхоноо босгосоор байна. Гэтэл “Оргил” рашаан сувилалд 30 жил ажиллаж байгаа хүн байранд орж чадаагүй.
Тухайн үед газар олгосон Ц.Батбаяр, М.Энхболд нарыг шалгаж, рашааны бүсийн газрыг чөлөөлүүлж өгөх хүсэлтийг тус рашаанд насаараа ажилласан ахмадууд нийлж АТГ-т удаа дараа хүсэлт гаргасан ч нуун дарагдуулж байсан удаатай. Хууль бус газар олголт нь Усны тухай, Эрүүл мэндийн тухай, Рашааны тухай хуулийг зөрчсөн нь илэрсэн.
Эрүүл ахуйн бүс дотор барилга бариснаар рашаан устаж үгүй болдоггүй юмаа гэхэд рашааны найрлага, бүтцэд ямар нэгэн өөрчлөлт гарахыг “Оргил” рашаан сувиллын Удирдлага, хүний нөөцийн албаны дарга Л.Баянмонгол хэлж байгаа юм. Нэг үгээр хэлэхэд “Оргил” рашаан сувиллын эрүүл ахуйд шууд нөлөөлнө. Энэ мэтчилэн иргэдийг хууран мэхлэдэг, чанаргүй барилга барьж хугацаандаа ашиглалтад оруулдаггүй “Өндөрбуянт” ХХК-ийн барилгын тусгай зөвшөөрлийг цуцлах уу.
Б.Сэлэнгэ

Сэтгэгдэл ( 10 )
БОЛЬЁ ОО
xumuust tus bolj baigaa gants arshaaniig ni buxeld xamgaalaach dee, m.enbold zar bolox l yum baibal uy ch xamaagui,, tegchixeed ichixgui xeruul xiigeed suugaad baidag,
Онго дагшин булаг устай ядаж 1 газар УБ-т үлдэг гэж бодохгүй байгаа юм байх даа
ender byant hamgiin muu barilga baridag kino uildberiin hoino barisan barilguud ni mash muu barigdsan chanargui, udahgui nurah baih aa
zogsoo tegeed avilgaltai temtseh gazart shalguul
Sain bair shd, hudlaa bichsen bn
үйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэй.
Mongotei umnuud galzuurch l baig. Lus savdag shiitgene dee
Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...Авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай
Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...Авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай