Өнгөрөгч жил зургаан настангуудын паянгаар дүүрэн байсан. Алтан гахай жилийн дайрлага буюу тухайн жилдээ хүүхэдтэй болж баяжихыг бэлэгшээсэн гэр бүлүүд ёстой л нэг сургуульд хүүхэд оруулахын зовлонг амсч телевизийн мэдээний хөтөлбөрөөр хүртэл гарч байв. Зургаан настай хүүхдийг ерөнхий боловсролын дунд сургуулийн системээр хичээл үзүүлдэг болоод гурван жилийн нүүрийг үзэж байна. Боловсролын яамны зүгээс уг шинэлэг зүйлд анхаарлаа хандуулж багш бэлтгэхээс эхлээд олон асуудлыг шийдсэн ч эцэг эхчүүдэд бэрхшээл тулгарсаар байгаа юм. Тодруулбал сургуулийн хүрэлцээ муугаас болоод намар манддаг асуудал хавар сэдэрсэн нь энэ. Тиймээс ч нэгдүгээр ангийнхны бүртгэл дээрээс заагдсан хугацаандаа дагуу хаагдлаа.
Харъяа сургуулийнх нь анги дүүргэлт хэтэрсэн, тухайн хороондоо харъяалалтай боловч аав нь тухайн газарт үл хөдлөх хөрөнгөггүй гэх мэт шалтгаанаар бяцхан жаалууд сургуульгүй болох дээрээ тулсан хэрэг хаа сайгүй. Нийслэлд жилд дунджаар 40 гаруй мянган хүүхэд нэгдүгээр ангид шинээр элсэн ордог байна.
Нийслэлд дунджаар 40 гаруй мянган хүүхэд намар нэгдүгээр ангид шинээр элсэн орж суралцдаг байна. 100 гаруй ерөнхий боловсролын сургуулиуд 4-6 бүлгээр нэг ангидаа 50-60 хүүхэд элсүүлээд ч боломж дуусан байна.
Нэг, 23, 18 гэх мэт улсдаа гайгүй гэсэн хэдэн сургуульд оруулж өгөх ханш өдгөө гурван сая төгрөгт хүрчээ. Албан ёсоор заагаагүй боловч иймэрхүү ханш тогтож, төлбөргүй нэртэй ч төлбөр авдаг нь нэгэнт тодорхой болсон.
Хүүхдээ сургуульд оруулах арга тасарсан эцэг эхчүүдийг доод тал нь найман сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуулиуд үүдээ дэлгэн хүлээх ч тэр бүр төлөх чадвартай нь цөөхөн.

Сэтгэгдэл ( 9 )
Yooy.ter gadaad helnii 18,oros 3ene ter ymar aimaat boltsiin bee.oros 3n 7000dollar zugeer l shalgaltaa dawsan huuhduud n,18r surguuli n 2500dollar yum gesen.arai ugui l bmaar.
айгаагүй бол 11 11 төв сургуулийн талаар мэдээллийг өргөн аваачээ
соёмбо бага сургуулийг яамнаас шалгах хэрэгтэй байна албан газрын түрээсийн хэдэн жижиг өрөөнд сургалт явуулдаг сургалтын орчин юу ч байхгүй бүх хүүхэд нэг нойлд ордог гээд асуудал байнаа байр нь хөгцөрсөн байх ч магадлалтай заал талбай ерөөс байхгүй арай ийм байж болох юмуу Гантөмөр сайдаа
1 r arwan jil 6000 dollor nehsen ene chin arai l aimaar biz de
боон хээл хахуул яандаа монгол орон хэцуу ч юумаа даа гадаадад ямар ч сургуульд оруулж болоод байсан чинь монголд монгол хуухэд сургуульд оруулах гэж аюул болж байж оруулсан арай дэндуу юум монгол монгол ??!!!!!
er ni surguuli tsetserlegee xurdan tvrgen xugtsaand barij ugch bagsh nariin ajliig xarj vzmeer yum arai dendvv olon xvvxedtei bna neg 1 dvgeer bvleg 40 dabsan xvvxed bna
yandaa mgl oron hoorhen alag vrsee erdem syrgah gej zowoh yum bna ldaa ннm bhad mgl oron yaaj soeltoi bolowsroltoi ylsyyd toreh yum be am angaagaad l mongo eniig mgl oronii aguu ydнrdagch medej bgaa bolwuu
zugeer burtgeed zogsohgui huviin surguuliud suudlaa batalgaajuul gej tolboroo odoo avch bna. ene bol bj bolomgui zuil. oruulna geed burtguulsen bhad ihed daramttai bga n yah argagui unen
surguulid orohod ymar ydargaatai boltson ymbe