Эрүүл мэндийн сайд Н.Удвал танаа
Эрхэм таны энэ өдрийн түмэн амар амгаланг айлтгаж мэндчилье.
Танд хандах болсон шалтгаан:
Монголын мянга мянган аврал эрж, өвчин зовлонд нирвэгдсэн ард түмэн эмч хэмээх эрхэм хүний ач буянаар эдгэрлийг олж эрүүл саруул амьдарч, эрүүл мэндийн салбарын та бүхэнд талархаж явдагт огт эргэлзэхгүй байна. Гэвч таны хариуцсан эрүүл мэндийн салбарт эмчийн цагаан халад нөмөрчихөөд эрдэнэт хүний амь насаар тоглогсод байгаад туйлын харамсалтай байна. Эмч хүн энэрлийн дээд гэж бид ярьдаг ч энэ мэт мэр сэр бусармаг үйлдэлтэй, бузар мөртэй зарим нэг эмч нараас болж эрүүл мэндийн салбар хар толботой түүхийн хуудсыг цаашид эргүүлэхгүй байгаасай гэсэн үүднээс энэхүү захидлыг танд хаяглан бичиж байна. Мөн үр хүүхдийнхээ халамжит эцэг болсон хайрт ханиа эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж алдсаны хариуцлагыг нэхэж, таныг хариуцлага алдсан эмчдээ хариуцлагыг нь үүрүүлж өгнө үү хэмээн хүсч байна. Та надтай адилхан эх хүн, эмэгтэй хүн. Шударга ёсыг монголын нийгэмд тогтооно хэмээн тэмцэж, өөрийн дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлж ирсэн тууштай үнэнч улстөрч хүн гэж боддог юм. Тиймээс ханиа алдсан эхнэрийн, эцэгээ тэнгэрт үдсэн үр хүүхдүүдийн элгийг дэвтээж, үнэн зөвийг тогтоон шударгаар шийдэж, бидэнд хариу өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.
Миний хань П.Бадамжунай элдэв архаг хууч өвчингүй, архи тамхи мэтийн хорт зуршилгүй, 40 ажилтантай, БСЭХ компанийг удирдан гэр бүл, ахан дүүс, хамт олныхоо өмөг түшиг болсон эгэлгүй нэгэн байсан юм. Тэр нэгэн аймшигт өдрөөс хэд хоногийн өмнө Эрдэнэт хотын 5-р бичил хороололд “Эрхэст Оргил” хэмээх нэртэй Эрдэнэт ХХК сувиллын хамар хоолойн эмч Б.Энхбатын хувийн эмнэлэгт хамар нь битүүрээд байсан учир очиж үзүүлтэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн сувилал дээр очиж зургаа авхуулаад ир, салст нь гэмтсэн байна, зураг харж байгаад эмчилнэ гэсэн бичиг хийж өгсөн байна. Ингээд 2014 оны 01 сарын 7-ны өглөө 9 цаг өнгөрөөгөөд сувилал дээр очиж хамрын зургаа авахуулахаар гэрээсээ гарсан нөхөр маань эргэж бидэндээ ирсэнгүй. Гар утсаа гэртээ орхиод явсан тул холбоо барих боломжгүй, ажил руугаа хамт явах ёстой байсан болохоор хүлээгээд сууж байтал 12 цагийн үед миний утас дуугарч Энхбат эмч ярьж байна, нөхөр чинь ухаан алдаж уналаа, 103 дуудсан хурдан ир гэсэн. Ингээд Бүсийн оншилгоо эмчилгээний төвийн хүлээн авах дээр очиход хань маань хүзүүгээр хүчтэй өвдөөд амьсгаа авч чадахгүй байна гээд ихэд зовиуртай байлаа. Ингээд тархи, уушигны зураг авахуулж, цусны шинжилгээ, зүрхний шинжилгээ хийлгэж, дотор, мэдрэл, сэхээний эмч нар дараалан ирээд жижүүрийн сувилагчид хэлээд л морфин, седуксин мэтийн хүчтэй өвчин намдаагч тариануудыг зай завсаргүй хийж байлаа. 16 цагийн орчим бүх шинжилгээний хариу эерэг сайн гарсан, тархинд харвалт байхгүй, зүрх хэвийн, амьсгалын замын дутагдлаас болж уушгинд хаван огцом үүссэн байна. Сорил тавьж үзэхэд хамар угаахад мэдээ алдуулсан эмнээс харшил үүссэн гэв. Эмчилгээ эхэллээ, та нар тайван бай маргааш гэхэд хордлого тайлагдана гэж сэхээний эмч нар бидэнд мэдэгдэв. Бид хүлээн авахын хүлээлгийн өрөөнд хүлээсээр байгаад 18 цаг өнгөрч байхад ар гэрээс нь 2 хүн өрөөнд орохыг зөвшөөрлөө. Би хүүтэйгээ ороход талийгаач хөл гар нь хөрөөд, бие нь асар муудсан байв. Ингээд 15 орчим минут болоод миний хань хорвоогийн мөнх бусыг үзсэн юм. Чих хамар хоолойн эмч Б.Энхбат өвчтөн үзээд карт нээгээгүй, сорил тавиагүй, ямар эмчилгээ хийсэн тухайг нь Бүсийн Оншилгоо Эмчигээний төвийн эмч нар мэдээгүйн улмаас мэдээ алдуулагчийн харшилд өртсөн хүнд дахин дахин хүчтэй хортойд тооцогддог тарианууд хийж улам харшуулсан гэж бодож байна. Хүлээн авах нь өвчтөнөө хүлээн аваад карт нээж эмч нар нь хийсэн эмчилгээгээ шууд бичээгүй сүүлд нь нөхөж бичиж байсан болохоор хэн нь ямар эмчилгээ хийсэн нь тодорхойгүй, дахин давтан тунг нь хэтэртэл тарисан. Хордлого тайлах эмчилгээ эртхэн эхэлсэн бол хань минь аврагдах хугацаа хангалттай байсан л гэж бодож байна.
Шүүх эмнэлгийн задлангийн шинжилгээний дүгнэлтэд Энхбат эмчийн буруутай үйлдэл нь тодорхой тусгагдсан байдаг. Тухайлбал:
1.Талийгаач П.Бадамжунайн бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дотор эрхтнүүдэд үхэлд хүргэх гэмтэл тогтоогдоогүй байна.
2. Эд эсийн шинжилгээнд гарсан бичил өөрчлөлтөөс үзэхэд эмийн бодисын хүчтэй харшил урвалаас шалтгаалан амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байна.
3. Цус нь ABO –н системээр 0 (1)-р бүлэгтэй байна.
4.Талийгаачийн биед үхэлд шууд хүргэх архаг өвчин тогтоогдохгүй байна.
5. Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй болно.
6.Эмч Б.Энхбат урьдчилан үзлэг шинжилгээ хийгээгүй, зохих эмнэлгийн үзлэг эмчилгээ шинжилгээний карт хөтлөлгүй эмчилгээ явуулсан алдаа дутагдал тогтоогдож байна. Нөгөөтэйгүүр эмнэлэгт үйлчлүүлж байгаа өвчтөнийг үзлэг хийгээд шаардлагатай шинжилгээ хийх журамтай. Тухайн үед эмчилгээ хийхээс өмнө үзлэг шинжилгээ бүрэн хийсэн бол дээрх хүндэрлээс сэргийлэх боломж байсныг үгүйсгэхгүй гэх дүгнэлтүүд гарсаар байтал Б.Энхбат нь өөрийн танил тал, багш нараар өөрийн алдаа дутагдлаа өмгөөлж хамгаалсан элдэв эмч нарын дүгнэлт гаргуулж байгаа нь бидэнд ойлгомжгүй сэтгэгдлийг төрүүлж байна. Гэрээсээ эрүүл саруул гарсан хүн яагаад үхэлд хүрчих вэ? Гэдэг нь тодорхой. Ийм тодорхой зүйлийг Б.Энхбат эмч ийш тийш нь бултуулах, өөрөөсөө холдуулах, буруугаа бусад руу түлхэж өөрөө уснаас цэвэр гарах ямар ч учиргүй гэж хохирогч бид үзэж байна. Энхбат эмч талийгаачид ямар тариа хийгээд ухаан алдуулчихваа гэдэг нь хэн ч мэдэхгүй болчихоод байхад яагаад Энхбат эмч буруугүй хэмээн өмгөөлж хамгаалсан дүгнэлтүүд гараад байна гэдэг нь өөрөө Энхбат эмч эрдэнэт хүний амь насаар тоглочихоод эцэст нь ямар ч гэм зэмгүй үлдэх гэсэн увиагүй оролдлого хэмээн бид гомдоллож байгаа юм.
Миний ханийн ард 40 гаруй ажилчдынх нь ар гэр, аж амьдрал явж байсан. Тэдгээр хүмүүс миний ханьд итгэж, ирээдүйгээ даатгаж байсан. Хань маань өөрийн үнэнч шударга хөдөлмөрөөрөө 40 хүний амьдралыг авч явж, улсад татвар төлж, улсынхаа хүнд ачаанаас өөрийнхөө чадлаар үүрэлцэж явсан гавьяатай нэгэн байлаа. Хань маань өөрийн компаниа өргөжүүлж, илүү олон хүнийг хоолонд нь хүргэж, их зүйлийг хийж бүтээхээр төлөвлөж байсан. Харамсалтай нь эр хүний эд хийж бүтээдэг насан дээрээ хариуцлагагүй, ёс зүйгүй эмч нэртэй хохироогчийн буруутай үйл ажиллагаанаас болж хорвоогийн мөнх бусыг зуурдаар үзүүлчихлээ. Бидний элэг бүтэн амьдрал, аз жаргалыг нэг л хүн нэг л өдөр зүгээр үгүй хийчихлээ. Би хүүхдүүдээ өнчин гэж дуудуулахаас өр эмтэрч байна. Би ханийнхаа эзгүй гэрийн хоймрыг харж суухаас зүрх шимширч байна. Бусдыг ийм зовлонд унагачихаад буруугүй гээд булзаж зугтахыг харахаас нүд хальтирч, сэтгэл сэмэрч байна. Шударга ёс гэж байдаг гэдэгт итгэж, шударга хүмүүс бидний энэ уй гашуугаас хуваалцаж, үнэн зөвийг тогтооход туслана хэмээн найдаж, энэхүү захидлыг бичиж байна.
Хүний амийг адгууснаас дорд үзэж бусдыг уй гашууд умбуулагч мэдлэг чадваргүй, ёс зүйгүй ийм ажилтнаа Монголын төр, Эрүүл мэндийн яам хариуцлага тооцож хүний амь хөнөөсөн хэргийг нь үүрүүлэх учиртай гэж ар гэрийн биднээс гадна манай удмынхан үзэж байна. Ийм илэрхий хэрэгт тодорхой холбоотой хүмүүст хариуцлага тооцохгүй өнгөрүүлэх нь бусдын амь насанд аюултай. Авлига хээл хахуул, танил талын увиагүй, ичгүүр сонжуургүй эл үйлдлийг өмгөөлж хамгаалалгүй шударгаар шийдвэрлэж таслан зогсоохын төлөө холбогдох хүмүүс шударгаар ажлаачээ гэдгийг бид шаардаж байна. Мөн Эрүүл мэндийн сайд Н.Удвал та бидний уй гашууг хуваалцаж, шударга үнэний талд бат зогсч бидэнд хэрхэн шийдвэрлэсэн талаараа хариу өгнө гэдэгт итгэлтэй байна.
Орхон аймаг Баян-Өндөр сум Урт булаг баг 5.23.58 тоот, Талийгаачийн хань Л.Цогзолмаа, үр хүүхдүүдээс



Сэтгэгдэл ( 16 )
энэ энхбат эмч угаасаа мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй хүн. миний мэдэх нилээд олон хүн үүн дотор ээж төрсөн дүү 2маань энэ эмчийн буруугаас болж эрүүл мэнд санхүүгийн хувьд хохирол амссан. ямар ч эмчилгээ хийгээгүй байж гүйлсэн булчирхайг нь авснаас болоод одоо ил харагдах зүйлгүй ч байсхийгээд хоолой нь өвддөг болсон. дараа нь бас ээж маань хэлсээр байтал дахин тэр эмч нэртэй үүргээ мартсан шуналтай хүн дээр очоод хамрын хагалгаанд орсон. дараа нь 1-р эмнэлэгт үзүүлэхэд бүр гайхаж байна лээ. зүгээр хамрыг нь нээгээд хаасан юм бишүү гээд. одоо энэ хүн арай хэтэрнээ. эртхэн арга хэмжээ авах хэрэгтэй дахиад хэдэн хүүхдийг аав ээжгүй болгож дахин хэдэн хүнийг хань ижлээс нь салгах бол энэ мөнгө бодсон эмч нэртэй хүн төрхтэй алуурчин
erdenetiin emnelegiin emch nar medleg mergejildee uneheer muu yum bilee hozrogdson baidag, kurs mergejil deeshluuleh yumad er ni yavdag yumuu, uilchilgee harizaanii soyal mash muu
Ya ginger hamaague ugaalgaad jujigchin Tsetsegbaljid has barsan shde bas l 1 hu in emlegt uzuuleed. Tedend yamar raga hemjee a sniping buur med Saihan chig sn ch jujigchin bsn. Odo bsn bol ardiin jujigchin ch boloh Bain biluu.
Nadaa CH green Jim yum tohoildoh duhsun han uuliin hamar hooloin emch has buruu emchleed uheh duhsun 1emnelgiin altan gartai emch nar Harin hagalgaa hiij amiig min avarsan urhiin emneleg duurgiin emneleg bol hetsuu l yum bilee. Dee
эд нар шийдэж чадахгүй ээв ханцуйндаа манж аргаар наймаалцаад өнгөрнө Бөө дээр очоод сүнсийг нь тонилгочих
Gun emegnel ilerhiilie unheer iim baidald orson humuus ih baidag toochood baival olon ternii ard uldsen setgeliin haruusal gomdol tsuhrul ugeer tusuuluud helehiin araggui.Ene heregiin huvid gevel odoo yu boloh n oilgomjtoi haragdaj bna.Manai Aavtai tustei yum bolson bna.Shuuh emlegiin shinjilgeenii hariunii 13 bolon hamgiin suuliin dugneltiig unshij neg uzeerei yaltachgui uheh uvchtei horvoogiin jamaar ungurch bgaa l bish bol Emlegiinhaa ner nuur emch naraa hamgaalj baigaa yum shig dandaa iim utaga aguulaj huvi hunii bieiin ontslogoos bolj uhsen gej helj bgaa yum shig yum bichdeg.Magadgui zarim neg hund iim shinjilgeenii hariu baidag bol haraarai adilhan bgaa.Ene hereg Emchiin buruu bish huvi hunii bieiin ontslog gej shuuhiin shiidver garna ene hariug uridchilan sain medej bgaan Manaid tohioldoj bsan bolhoor.Sain umguulugch avch ajilahguil bol emch hariutslaga tootsohgui ungurnu shuu.Bi neg aimaar yum bichie.Tsagdaagiin gazar ugsun matrialaa huvilj avch tulgaj uzehgui bol tsaaguuraa shuuh emlegiin magdlang solidog yum bna lee manai shuuh emlegiin dugneltiig solison bsan.Haramsaltai bna.Emch nariin buruugaas bolj iim hereg ar araasaa garsaar bna
Ene teneg emch nar ajilaa sain hiij chadahgui baij yaj uursdiiguu emch gej heleed Hun uzeed yavdag bnaa. Yu ch medehgui tsusnii shinjilgeenii hariugaa ch medehgui tsusand ni bohur orchihood bhad eleg ni uvchtei bna geed elegnii emchilgee hiiseer bgaad manai ahiig alchihsan teneg yumnuud
Өөрт очоод хэлчихмээр орилмоор хашгармаар байвч манай талийгаач нөхрийн хамаатан гэхээр нь ясыг нь өндөлзүүлээд яахуу дээ л гэж бодохым даа
үнэхээр хариуцлагагүй юм болжээ, маш их харамсаж байна. Би Эрдэнэт хотын хувилгаан гэх нэрээр ардын эмчилгээ хийдэг Батсайхан гэж хүнд итгэснээс эр нөхрөө ийм эрт алдчихсан. Хавдартай хүний хавдрыг авдаг гээд л байдаг. Хагалгаандаа явж ороо гээд хэлчихсэн бол миний хань өдийд байж байх ч байсан юм билүү. Надад бүүр намайг амьд байгаа цагт энэ хүн амьдарна гэж хэлсэн гээд боддоо, Гэтэл 3 хан сарын дараа хагалгаанд ч орох нь оройтсон байсан. Маш их харамсалтай. Хүүгээ хараад л сэтгэл зүрх минь эмтрээд л явж байна ш дээ. Хэлэх үгээ хэлж чадалгүй эцсийн үгийг нь сонсож чадахгүй харамсалтай үлдэх ямар аймшигтай вэ. Одоо 6 сар болсон байна Тийм аймшигтай гомдол харууслыг би тээж явдаг ш дээ. Гомдохгүй хорсохгүй байж үнэндээ чадахгүй юм